Thursday, April 16, 2015

Байр ... !!!

Германд байр олно гэдэг өвсөн дундаас зүү олохтой адил юм байна лээ дээ.Гэхдээ надаа олдсон л доо хэхэ. Би бол гэртээ сууж байгаад энэ талаар юу ч мэдэхгүй байж байлаа шүү дээ. Тиймээс бусад хүмүүст анхааруулах бас өөрийнхөө амьдарч байсан өрөөнүүдээ сонирхуулъя.

Би чинь "Өө чи гадаад оюутан байна. Энэ байранд ор" нтр гээд тун сайхан юм бодож байтал үгүй юм байна лээ. Сургуульд тэнцснийхээ дараа сургуулийн дотуур байрандаа хүсэлт явуулсан. Та нар минь бараг сургуулиа сонгоод бараг материалаа өгөхөөсөө өмнө хүсэлт явуулаарай  гэж зөвлөе. Дотуур байр нь хамгийн боломжийн үнэтэй.

Өөр wg-gesucht.de сайтаас байр хайж болно. Энэ сайтнаас байр хайхдаа өөрийнхөө талаар юу хийдэг , юунд дуртай,  хобби гэх мэт уртаас урт захидал бичээд хүлээнэ дээ. Тэгээд нөгөө захиа авсан хүмүүсийн зарим нь хариу бичээд ярилцлаганд урина. Тэр өдөр нь өрөөгөө очиж үзээд тэгээд яриал байна шүү дээ. Зарим нь болохоор хариу ч бичдэггүй. Англиар захиагаа бичвэл хариу ирэх нь бас бага. Би тав зургаан газар очиж үзэж ярилцсан боловч дандаа татгалзсан хариу авсан. Миний юу нь болохгүй байсан юм байгаан бүү мэд T^T. Хэрэв найзтайгаа ч юмуу хамт ирвэл хамтдаа байр хөлсвөл дээр ч юм шиг хэхэ.

За би анх ирээд Берлинд ээжийнхээ найзынд 1 хоносон. Маргааш нь хот руугаа яваад 3 өдөр
зочид буудалд байрласан . Миний байсан хамгийн үнэтэй газар байхаа. 2 ортой өрөө нь.
Дараа нь өмнөхтэйгөө харьцуулахад арай хямд буудал /hostel/-д байрласан. Бас л 2 ортой өрөөнд ганцаараа.

Тэгээд найзынхаа оронд өрөөнд нь 2 долоо хоног түр амьдарсан.  Хамгийн хямд нь :P 

Дараа нь ашгүй дотуур байрнаас өрөө олдож тэндээ 5н сар амьдарсан. Нүүсэн шалтгаан нь арай л үнэтэй. Бүх юманд 2 тал байдаг даа. Энэ байрны бүх юм нь таалагдаж байсан.Бараг бүх автобус трамбай явдаг. 2 жилийн өмнө баригдсан,  цэвэрхэн, 1хан хөрштэй тэр маань амралтаараа гэр лүүгээ харьчихдаг гээд сайхан л байсан. Гэхдээ үнэтэй болохоор гэрээсээ дандаа мөнгө нэмж авдаг, сарын сүүлд ёстой модоо барьж бүсээ чангалдаг байсан. Тиймээ л нүүх  шийдвэр гаргасан даа. Энэ байна өрөө минь <3

Одоо амьдарч байгаа өрөө маань бас л сургуулийн дотуур байр. Сайн тал нь хямд ,1 өрөөндөө ганцаараа. Өрөө маань том :) Саар тал олуулаа гал тогоо , ариун цэврийн өрөөгөө хувааж хэрэглэнэ. Хуучин удахгүй 9н сард нураана. Тэр үед дахиад л нүүнэ дээ T^T. Бүх юм нь шинэ байрнаас нүүж ирээд хэсэг онцгүй санагдаж байсан ч гэсэн одоо дасаж байгаа хэхэ.

Тэгээд 2 сайхан том шкаф бий хэхэ. Тэгээд сайхан амьдраад л байгаа. 9н сард хаашаагаа нүүх юм болдоо . Сургуулийн дотуур байр нь тавилгатай амар. За байрны эрэлд нь амжилт хүсий *^^*




Monday, April 6, 2015

Таалагдаж /Taaлагдахгүй байгаа


Таалагдаж байгаа

  • Үнэхээр гоё ногоон . 10 н сард ирж байхад л нов ногоон . Ногоон байгууламж ихтэй зөндөө гоё модтой. Одоо хавар болоод янз янзын гоё цэцэгнүүд зөндөө ургаж байгаа. Нээх гоё өнгө нэмээл 
  • Байшин нь нээх өндөр биш. Би чинь айр өндөр өндөр байшин төсөөлсөн байсан чинь 5-6 н давхар л байшингууд ихэнхдээ байдаг юм байна лээ. Гэхдээ Frankfurt am Main-д зөндөө өндөр өндөр байшингууд харах боломжтой
  • Хүнсний бүтээгдэхүүн нь амттай , ялангуяа жимс нь тун хямдхан.
  • Пиво мэдээж :P
  • Зам тээвэр нь супер. Автобус трамбай гал тэрэг бүх юм нь цагийн хуваариараа явна.
  • Сургууль бол үнэн сургахын төлөө байгуулагдсан газар байна лээ
  • Номын сан. Манай номын сан шинэ ашиглалтанд ороод жил орчим болж байгаа юм байна лээ. Хагас бүтэнсайнгүй шалгалтын үеэр 24 цаг ажилладаг
  • Багш нар маань асар их мэдлэгтэй. Энд тэнд судалгаа хийж явсан нтрийг нь хархад.Даанч ёстой оюутнуудтайгаа тулж ажиллна гэж байхгүй . Лекцээ орлоо баяртай хаха. 
  • Хүмүүс нь эелдэг. Энд тэнд төөрөөд юм асууваас нээх хөөрхөн заагаад өгчихдөг юм.
  • Хогоо ялгаж салгадаг. Эхэндээ төвөгтэй байсан ч сүүлдээ дассан
  • Semesterticket !!!
Таалагдахгүй байгаа
  • Цаг агаар. Бас арай л их бороотой бүрхэг өдөр ихтэй. Би уул нь бүрхэг өдөрт дуртай юм байгаамшд. Өвөл бол бас арай л байсан 10 хоногт 1 нар гарч нтр. Өвөл үнэхээр таалагдаагүй. Зун ямар байх юм байгаан.
  • Pfand Уусан ус ундааныхаа савны мөнгийг давхар төлдөг. Тэрийгээ дараа нь дахин ашиглаж болох ч гэсэн ядаргаатай байдаг. Зарим нь байхгүй . Бас cola Монголтой харьцуулахад үнэн үнэтэй санагдсан. Тэгээд бараг гарсан хаха. Эрүүл мэндэд ч тустай биз :P
  • Ажлын цагийн хуваарь нь их сонин. Очих газрынхаа хуваарыг сайн харж байж очихгүй бол хоосон хаалга мөргөх магадлал өндөр. Жишээ нь манай эндхийн бүртгэлийн газар 7.30-12.30 хүртэл ажилладаг.
  • Банк нь үнэхээр удаан. Монголд чинь шилжүүлэг нтр чинь нээх уддагүй биз дээ? Энд бол ажлын 1 өдөр .
  • Захиа . Анх захиа ирээл нээх гоё санагдаж байсан бол одоо больсон. Бөөн бөөн шал хэрэггүй захианууд. Mail бичихэд болох юмыг хайран цаас үрээд хэхэ.
  • Pretzel яаж тийм давстай юм байнга идээд байдаг байнаа хохо
  • Нэг бичлэг youtube дээр үзий гэхээр л өөдөөс GEMA гэж гарч ирээд байдаг нь үнэн муухай. Манай нэг найз тэрийг болиулдаг програм татаад суулгачихвал дараа нь торгууль ирдэг гэсэн аймшигтай хаха. Би элдэв янзын юм татаж суулгах дургүй болохоор заримдаа youku-гаас үзчихдэг хаха.
Таалагдахгүй байгаа юмнууд нь явандаа дасаад гайгүй болох биз гэж найдъя :)

Friday, April 3, 2015

6 сар

Гэрээ орхиж гараад 6н сар болжээ.

10н сар: Шинэ орчин шинэ хүмүүс бүх юм шинэ санагдсан. Хичээлдээ суугаал ийш тийшээ                      яваал ;) . 16нд анхны Монгол найзтайгаа автобусан дотор санаандгүй танилцсан.

11н сар: Гэрээ хамгийн их санасан T^T . Шинэ байранд орсон

12 сар :  Өвлийн амралт , Weinachtsmarket , Бүрхэг уйтгартай бороотой өвөл

1 сар  :  Амралтаараа гэртээ өдөржингөө байсан. Өвөл ч ёстой онцгүй байсан даа. Өвлийн                      амралт дуусаад хичээл орсон. Хичээл дундуур амрах нь ёстой таалагдаагүй ээ . 1сараас              өмнөх үзсэн юмаа амралтаараа бүгдийг нь мартчихсан LOL !!!

2 сар : Хичээл хаагдаж шалгалт эхэлээд бөөн стресс. Гэрээ бас их санасан. Шалгалт болохоор л            гэрээ санах юм.

3 сар : Шалгалтуудаа өгч дууссан. Байраа сольсон.

За ирэх 6н сард амжиллтай сурж , ажилд орж , эрүүл энх элдэв асуудалгүй байхын өлзийтэй ерөөлийг өөртөө өргөн дэвшүүлье ээ *^^*

Friday, March 20, 2015

Бичиг баримтаа бүрдүүлж өгсөн нь


За тэгээд сургуульдаа бичиг баримтаа явуулсныхаа дараа элчинд ярилцагын цаг авсан. Энэ хаягаар ороод цагаа аваарай. Дор хаяж 4-н 7 хоногийн өмнө визээ мэдүүлээрэй.
Эндээс ямар ямар бичиг баримт бүрдүүлэхээ харж болно. Би анх 7н сард зөвхөн анкет , APS -н гэрчилгээ хоёроо л өгсөн. Анкет бөглөхдөө хаяг заавал өгөх хэрэгтэй юм байна лээ шүү. Ямар хаяг өгөхөө мэдэхгүй байгаа бол сургуулийнхаа дотуур байрны хаягийг өгч болох байх гэж бодож байна. Би тэрийг нь мэдэхгүй бага зэрэг эрүүний шөл уусан хэхэ. Визийн хураамж 60 euro-г төгрөгөөр тооцоолж төлсөн. Германы элчин сайдын яамны веб сайтанд мэдээлэл нь дэлгэрэнгүй байгаа. Веб сайтаар нь сайн судлаарай.

Тэнцэхгүй ч юм билүү гээд хаширлаад бусад юмыг нь хөөцөлдөлгүй орхичихсон. Та нар харин битгий тэгээрэй . Цаг алдаад юу хийх вэ.

9н сард хариугаа аваад хамаг юмаа гүйцээж өгсөн дөө.Бичиг баримтаа бага багаар аваачиж өгөөд байж болдог юм байна лээ. Эрүүл мэндийн даатгал хийлгүүлээд Deutsche Bank-нд данс нээлгэсэн. Дансаа нээлгэхдээ интернетээс хаягаа татаж аваад компьютерээр бөглөөд элчин дээр очиж гарын үсгээ баталгаажуулаад тэгээд шуудангаар явуулчихна. Веб сайтнаас нь дэлгэрэнгүйгээр нь сайн уншаарай. 7-14 орчим хоног болдог гэсэн. Минийх 7 орчим хоногын дараа мейл ирсэн. Тэгээд тэр дансандаа 8040 euro-гоо шилжүүлэх ёстойн байна лээ. Би тэрийг нь мэдэхгүй 3 хоногийн дараа олж мэдээд Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн. 3хоногт л орчихдог юм байна лээ. Тэгээд таны дансанд мөнгө орлоо гэсэн мейлээ хэвлэж аваад элчинд аваачиж өгсөн. Маргааш нь утасдаад виз нь гарсан маргааш ирж ав гэж хэлсэн . Бөөн баяр.

Зарим нэг юмаа сайн мэдэхгүйгээс болоод хугацаа алдсан даа үнэхээр их шаналсан. 10сарын 13нд бүртгүүлэх сүүлийн хугацаа байсан болохоор тэр хугацаандаа багтахгүй бол яанаа гээл хэхэ. Визээ гараад 3 хоногийн дараа явчихсан. Хэтэрхий хурдан явчихсан юм шиг санагддаг. Гэхдээ хичээл маань юу юугүй эхлэх гээд байсан болохоор тэгээл яараад явчихсан.

Нэмж хэлэхэд бараг эхлээд сургуулийнхаа байранд бүртгүүлэх хэрэгтэй шүү. Энд байр олно гэдэг үнэн асуудалтай. Дараа нь би өөрийнхөө байрны талаар бичлэг бичнээ.

За тэгээд бүгдээрээ Германд сурцгаая !!! Манай Hessen мужид манай Darmstadt хотод манай TU Darmstadt сургуульд сураарай. Надтай ирж уулзаарай :P  *^^*.

Friday, January 30, 2015

TU Darmstadt бичиг баримтаа явуулсан нь


Би ганцхан TU Darmstadt -д элсэх өргөдлөө өгөөд тэгээд тэнцчихсэн. Үнэхээр азтай :)

Яагаад TU Darmstadt сонгосон бэ гэвэл найзаасаа хариу нь хурдан ирдэг гэж сонсоод веб хаягаар нь ороод үзтэл англи хэл дээрх анги байсан болохоор нь тэгээл л сонгочихсон.Бас элсэлтэнд нь зориулж элдэв янзын захиа нэхээгүй байсан. Анх жижигхэн хотын жижигхэн сургууль л гэж бодож байсан чинь ирээд ямар том болохыг нь мэдсэн. Хүмүүс ч гэсэн манай сургуулийг сайн гээд , зааж байгаа багш нарыгаа ч ямар мундаг болохыг нь ойлгосон.

IELTS - аа өгчөөд сургуулиуд руу танайд англи хэл дээр мастерын хөтөлбөр байгаа юу гээд баахан захиа бичээд явуулчихсан.Тэгээд доорх сургуульд их таалагдсан боловч би өргөдлөө явуулаагүй.

RWTH Aachen - Уул нь манай найз бас сурдаг болохоор хамт суръя гэсэн боловч өргөдөл хүлээж авах хугацаа нь дуусчихсан байсан. Дараагийн элсэлт нь 12 билүү 2сард байсан. Тэгээд л больсон.

University of Münster - Хугацаа нь 6н сарын 1нд дуусчихсан байсан. Би хариугаа ч сонсоогүй 
байсан үе.

Heilbronn Hochschule - Uni-assistant гээд вебээр дамжиж бүртгүүлдэг сургууль байсан. Тэр байгуулга руу нь материалаа илгээсний дараа над руу буцааж явуулаад би гарын үсгээ зураад сургууль руугаа дахиад явуулах байсан юм. 7сарын 1нээс наашаа цаашаа явсаар байтал амжихгүй гэж бодоод больсон. 


University of Stuttgart - Энэ бол цэвэр миний залхуу байдлаас болоод материалаа өгөөгүй сургууль. Бүрдүүлэх материалд нь reference letter буюу тодорхойлох захидал шаардсан байсан юм. Би 7н сард сургууль дээр ямар багш байв гэж бодоод бас тэгээд багш нартайгаа уулзаад тодорхойлох захидал нтр гэхээс төвөгтэй санагдаад тэгээд явуулаагүй.

За одоо TU Darmstadt-д хэрхэн бүртгүүлснээ бичье.

Эхлээд онлайнаар бүртгүүлсэн. Тэгээд доорх материалууд дараа нь шуудангаар явуулсан
  1. Ерөнхий боловсролын гэрчилгээний эх хэлээрээ
  2. Ерөнхий боловсролын гэрчилгээний орчуулга.
  3. Бакалаврын диплом эх хэлээрээ
  4. Бакалаврын диплом орчуулга
  5. Баклаврын диплом дүнгийн хуулбар эх хэлээрээ
  6. Баклаврын диплом дүнгийн хуулбар орчуулга
  7. Онлайнаар бөглөсөн хүсэлт / PDF-ээр татаж аваад хэвлэх/
  8. CV/англи хэл дээр/
  9. APS сертификат
  10. Англи хэлний шалгалтын сертификат 
Би ерөнхий боловсролын гэрчилгээгээ л англи хэлээр орчуулуулсан. Бусдыг нь сайхан 
хувилаал болоо. Тэгээд бүгдийг нь нотиаратаар баталгаажуулаад гадаад явдлын яаман дээр 
аваачиж өгнө. Тэнд энэ баталгаажуулсан баримт нь үнэн болно гэсэн тамга дарж өгдөг. 1 хуудас 
500 төгрөг байлуудаа. Тэр мөнгөө хажууханд нь байдаг Хаан банкинд төлөөд тэгээд төлбөр 
төлсөн баримтаа өгөөд тэр хүн нь хэзээ ирж авахыг нь хэлнэ.Тэгээд л бүх матириалаа дахин 
шалгаад дугтуйнд хийгээд хаягаар нь илгээсэн. 

Oнлайн хаягаараа орохоор хүсэлт чинь ямар  шатан дээрээ байгааг харж болдог болохоор урамтай
хэхэ. Тэгээд хэд хоногийн дараа материалыг чинь хүлээж авлаа гэсэн mail ирсэн.