Friday, March 20, 2015

Бичиг баримтаа бүрдүүлж өгсөн нь


За тэгээд сургуульдаа бичиг баримтаа явуулсныхаа дараа элчинд ярилцагын цаг авсан. Энэ хаягаар ороод цагаа аваарай. Дор хаяж 4-н 7 хоногийн өмнө визээ мэдүүлээрэй.
Эндээс ямар ямар бичиг баримт бүрдүүлэхээ харж болно. Би анх 7н сард зөвхөн анкет , APS -н гэрчилгээ хоёроо л өгсөн. Анкет бөглөхдөө хаяг заавал өгөх хэрэгтэй юм байна лээ шүү. Ямар хаяг өгөхөө мэдэхгүй байгаа бол сургуулийнхаа дотуур байрны хаягийг өгч болох байх гэж бодож байна. Би тэрийг нь мэдэхгүй бага зэрэг эрүүний шөл уусан хэхэ. Визийн хураамж 60 euro-г төгрөгөөр тооцоолж төлсөн. Германы элчин сайдын яамны веб сайтанд мэдээлэл нь дэлгэрэнгүй байгаа. Веб сайтаар нь сайн судлаарай.

Тэнцэхгүй ч юм билүү гээд хаширлаад бусад юмыг нь хөөцөлдөлгүй орхичихсон. Та нар харин битгий тэгээрэй . Цаг алдаад юу хийх вэ.

9н сард хариугаа аваад хамаг юмаа гүйцээж өгсөн дөө.Бичиг баримтаа бага багаар аваачиж өгөөд байж болдог юм байна лээ. Эрүүл мэндийн даатгал хийлгүүлээд Deutsche Bank-нд данс нээлгэсэн. Дансаа нээлгэхдээ интернетээс хаягаа татаж аваад компьютерээр бөглөөд элчин дээр очиж гарын үсгээ баталгаажуулаад тэгээд шуудангаар явуулчихна. Веб сайтнаас нь дэлгэрэнгүйгээр нь сайн уншаарай. 7-14 орчим хоног болдог гэсэн. Минийх 7 орчим хоногын дараа мейл ирсэн. Тэгээд тэр дансандаа 8040 euro-гоо шилжүүлэх ёстойн байна лээ. Би тэрийг нь мэдэхгүй 3 хоногийн дараа олж мэдээд Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн. 3хоногт л орчихдог юм байна лээ. Тэгээд таны дансанд мөнгө орлоо гэсэн мейлээ хэвлэж аваад элчинд аваачиж өгсөн. Маргааш нь утасдаад виз нь гарсан маргааш ирж ав гэж хэлсэн . Бөөн баяр.

Зарим нэг юмаа сайн мэдэхгүйгээс болоод хугацаа алдсан даа үнэхээр их шаналсан. 10сарын 13нд бүртгүүлэх сүүлийн хугацаа байсан болохоор тэр хугацаандаа багтахгүй бол яанаа гээл хэхэ. Визээ гараад 3 хоногийн дараа явчихсан. Хэтэрхий хурдан явчихсан юм шиг санагддаг. Гэхдээ хичээл маань юу юугүй эхлэх гээд байсан болохоор тэгээл яараад явчихсан.

Нэмж хэлэхэд бараг эхлээд сургуулийнхаа байранд бүртгүүлэх хэрэгтэй шүү. Энд байр олно гэдэг үнэн асуудалтай. Дараа нь би өөрийнхөө байрны талаар бичлэг бичнээ.

За тэгээд бүгдээрээ Германд сурцгаая !!! Манай Hessen мужид манай Darmstadt хотод манай TU Darmstadt сургуульд сураарай. Надтай ирж уулзаарай :P  *^^*.

6 comments:

tungaamnh said...

Сүүлийн өгүүлбэр үнэн үү, нээрээ Darmstadt очоод хэлвэл уулзах уу хэхэ.
Германд суралцах талаар иймэрхүү хувь хүний туршлага дээр суурилсан мэдээлэл ховор байдаг шүү. Чиний энэ бичлэгүүд энд суралцах хүсэлтэй олон залууст санаа өгч чадах байх аа. Амжилт хүсье.

Estee said...

Үнэн үнэн хэхэ.
Баярлалаа :)

Unknown said...

Uneheer ih bayarlalaa, setgeleesee zuvlusund. Neg yum asuuh gsiin. DB-nd dans neelgeh gsiin geriin hayagaa yaj bichih ve?
Registered address1:
1.Address supplement (e.g. c/o):
2.Street:
3.House no:

Estee said...

Сайн уу блогоор зочилсонд баярлалаа :)

Одоо байгаа гэрийнхээ хаягийг л өгөхөд болно. Тэгээд германд ирээд суурьшсныхаа дараа хаягаа солиулхад болно. Банк нь ч уулаасаа герман хаяг нэхдэг юм. Тус болсон гэж найдаж байна :)

Unknown said...

Bayarlalaa. Nadad emailaa ugch boloh u?

Unknown said...

Bi darmstadt-d DSH kurs-d surakh gej bga ymaa. Tantai yaj holbogdokhuu neree buten bicheed bolvol FB link uguuch pls