Friday, January 30, 2015

TU Darmstadt бичиг баримтаа явуулсан нь


Би ганцхан TU Darmstadt -д элсэх өргөдлөө өгөөд тэгээд тэнцчихсэн. Үнэхээр азтай :)

Яагаад TU Darmstadt сонгосон бэ гэвэл найзаасаа хариу нь хурдан ирдэг гэж сонсоод веб хаягаар нь ороод үзтэл англи хэл дээрх анги байсан болохоор нь тэгээл л сонгочихсон.Бас элсэлтэнд нь зориулж элдэв янзын захиа нэхээгүй байсан. Анх жижигхэн хотын жижигхэн сургууль л гэж бодож байсан чинь ирээд ямар том болохыг нь мэдсэн. Хүмүүс ч гэсэн манай сургуулийг сайн гээд , зааж байгаа багш нарыгаа ч ямар мундаг болохыг нь ойлгосон.

IELTS - аа өгчөөд сургуулиуд руу танайд англи хэл дээр мастерын хөтөлбөр байгаа юу гээд баахан захиа бичээд явуулчихсан.Тэгээд доорх сургуульд их таалагдсан боловч би өргөдлөө явуулаагүй.

RWTH Aachen - Уул нь манай найз бас сурдаг болохоор хамт суръя гэсэн боловч өргөдөл хүлээж авах хугацаа нь дуусчихсан байсан. Дараагийн элсэлт нь 12 билүү 2сард байсан. Тэгээд л больсон.

University of Münster - Хугацаа нь 6н сарын 1нд дуусчихсан байсан. Би хариугаа ч сонсоогүй 
байсан үе.

Heilbronn Hochschule - Uni-assistant гээд вебээр дамжиж бүртгүүлдэг сургууль байсан. Тэр байгуулга руу нь материалаа илгээсний дараа над руу буцааж явуулаад би гарын үсгээ зураад сургууль руугаа дахиад явуулах байсан юм. 7сарын 1нээс наашаа цаашаа явсаар байтал амжихгүй гэж бодоод больсон. 


University of Stuttgart - Энэ бол цэвэр миний залхуу байдлаас болоод материалаа өгөөгүй сургууль. Бүрдүүлэх материалд нь reference letter буюу тодорхойлох захидал шаардсан байсан юм. Би 7н сард сургууль дээр ямар багш байв гэж бодоод бас тэгээд багш нартайгаа уулзаад тодорхойлох захидал нтр гэхээс төвөгтэй санагдаад тэгээд явуулаагүй.

За одоо TU Darmstadt-д хэрхэн бүртгүүлснээ бичье.

Эхлээд онлайнаар бүртгүүлсэн. Тэгээд доорх материалууд дараа нь шуудангаар явуулсан
  1. Ерөнхий боловсролын гэрчилгээний эх хэлээрээ
  2. Ерөнхий боловсролын гэрчилгээний орчуулга.
  3. Бакалаврын диплом эх хэлээрээ
  4. Бакалаврын диплом орчуулга
  5. Баклаврын диплом дүнгийн хуулбар эх хэлээрээ
  6. Баклаврын диплом дүнгийн хуулбар орчуулга
  7. Онлайнаар бөглөсөн хүсэлт / PDF-ээр татаж аваад хэвлэх/
  8. CV/англи хэл дээр/
  9. APS сертификат
  10. Англи хэлний шалгалтын сертификат 
Би ерөнхий боловсролын гэрчилгээгээ л англи хэлээр орчуулуулсан. Бусдыг нь сайхан 
хувилаал болоо. Тэгээд бүгдийг нь нотиаратаар баталгаажуулаад гадаад явдлын яаман дээр 
аваачиж өгнө. Тэнд энэ баталгаажуулсан баримт нь үнэн болно гэсэн тамга дарж өгдөг. 1 хуудас 
500 төгрөг байлуудаа. Тэр мөнгөө хажууханд нь байдаг Хаан банкинд төлөөд тэгээд төлбөр 
төлсөн баримтаа өгөөд тэр хүн нь хэзээ ирж авахыг нь хэлнэ.Тэгээд л бүх матириалаа дахин 
шалгаад дугтуйнд хийгээд хаягаар нь илгээсэн. 

Oнлайн хаягаараа орохоор хүсэлт чинь ямар  шатан дээрээ байгааг харж болдог болохоор урамтай
хэхэ. Тэгээд хэд хоногийн дараа материалыг чинь хүлээж авлаа гэсэн mail ирсэн.