Tuesday, January 5, 2016

Шинэ оны мэнд

Шинэ оны мэнд !!!

Юм бичээгүй ямар их удсан юмбээ ? Уул нь ийм юм бичнэ дээ гээд л бодоод яваад байдаг юм тэгээд яг бичих болохоор нэг л болж өгөхгүй байх юмоо. Гэхдээ болно доо болно :)

Шинэ оноо хэрхэн адал явдалтайгаар угтсанаа бичнээ. Манай байранд хамт амьдардаг охин тэгээд өмнө нь хамт амьдарч байсан охинтой  3лаа нийлээд шинэ оноо угтахаар ширээ засахаар болсон юм. Тэр 2 Энэтхэг тэгээд цагаан хоолтон болохоор миний урьд өмнө засч байсан ширээнээс шаал өөр болсон. Тэр 2 энэтхэг хоолоо хийгээд би нийслэл салад , тирамису хийсэн. Тирамисуг маань ёстой гоё болсон байна гэсэн ;)

Тэгээд 3лаа төв талбай орж салют буудахыг харахаар явсан юм. Эхэндээ ч сайхан байснаа сүүлдээ баахан утаатай болоод шинэ он гарсны дараа бүр их утаатай болсон. Би уул нь хотын захиргаанаас нь салют буудуулдаг юм байх гэж бодсон чинь хүмүүсүүд нь өөрсдөө буудуулдаг юм байна лээ. Тэгээд би тэнэж явсан нэг салютанд оногдоод куртикны малгайны үс бага зэрэг шатаад чих 2 өдөр жоохон эвгүй оргисон. Би хэнгэрэг маань цоорчихлоо гэж ямар их айсан гээч! Тэгсэн ээж харин гайгүй гээд нетээс юм уншсан тэгээд гайгүй л байх шиг байна. Одоо ч гэсэн жоохон санаа зовж л байгаа. Тэгээд гэртээ харихаар автобуснд суусан чинь хаалгаар дахиад нэг салют орж  ирээд задарсан (дэлбэрсэн?). Манай найзууд миний хөлийг шүргэсэн гэсэн би ч нээх юм мэдрээгүй л дээ. Дараа нь манай эгч хэлэхдээ салютанд оногдсон бол сайны дохио гээд л байсан хаха би тэрэнд нь итгэхээр шийдсэн . Өөдрөг амьдарнаа ^__^ .
Ийм адал явдалтайгаар шинэ оноо гаргалаа. Дараа жил Берлинд салют буудуулахыг харнаа л гээд зорилго тавьчихъя .

Тэгэж байгаад Германы тээврийн хэрэгслийн талаар бичнээ. Тэр болтол түр баяртай *^^*