Friday, June 19, 2015

Хагас жил

Одоо 6р сар дундаа ороод удахгүй 7р сар гарах гэж байгаа гэхээр цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч байнаа. Саяхан л 4н сар болоод байрандаа нүүж орж байсансан. Би жил болгон тухайн жилдээ хийх зүйлсээ жагсаалт болгоод бичдэг юм. Яг хийж дуусгасан зүйл гэвэл 1хан л байна "Сайн дурын ажилд оролцох". Заримыг нь хийсээр заримыг нь эхлээ ч гүй байна. Хурдхан хийж эхлэхгүй бол амжихгүй нь хэхэ.

Өнгөрсөн 5н сард болсон зүйлээ бичнэ гэж 5н сарын сүүлээр бодсоор байгаад л өнөөдөр бичиж байна.

Хамгийн гоё сар 5р сар болсон. Яагаад гэхээр амралтын өдөр ихтэй  ^___^ . Миний хувьд урт амралт сайхан ч гэсэн ажлын өдрөөр амрах илүү гоё.

5-4 

Би нэг дэх өдөр болгон сунгалтаа сайжруулах үүднээс балетнд явдаг юм. Хичээл 21.15 гэж       тараад 21.34-т трам ирээд 21.44т төв талбай дээр ирээд би трамаа солиод 21.45ын гэр лүүгээ явдаг трамд гүйж суугаад гэртээ харьдаг юм. Энэ өдөр хичээлээ тарчаад бүр ундаа уумаар санагдаад болдоггүй хичээл тараад хамаг дэлгүүр хаачихсан яах вээ гэж бодоод байж байлаа. Тэгээд галт тэрэгний буудал доторх дэлгүүр 10т хаадгийг санаад тийшээ явахаар шийдээд 21.44т төв талбай дээр ирээд гал тэрэгний буудал орох автобус байхаар нь гялс суугаад хөдлөхийг нь хүлээсэн чинь бараг 3 минут тэндээ зогсдог байна шд хэхэ. Энгийн үед бол огтхон ч хамаа байхгүй л дээ гэтэл яг тэр үед ямар удаан санагдсан гэж санана. Ашгүй автобус ч хөдөлж би 53т буудал дээрээ буугаад 55т дэлгүүр дотроо орсон. Тэр үед амжсандаа баярлаад ялалт байгуулчихсан юм шиг л санагдаад байсан хаха. Дараа нь ээждээ утсаар хэлсэн чинь чи ямар аймар минутын нарийвчлалтай ярьдаг болчоо вэ гэсэн.

5-9,10 Movie night

Өмнө нь хийж байгаагүй 2зүйлээ хийж үзсэн. Нэг нь сургууль дээрээ хонох нөгөөх нь movie marathon.
Манай сургуулиас зохион байгуулсан movie marathon. Hobbit 1.2.3 +Lord of the Rings 1.2.3 (extended edition ) 20н цагийн кино хохо.Би 2 найзтайгаа үзэхээр болоод эхлээд дэлгүүр орж ундаа аваад дараа нь сургууль 12цагийн үед орж пицца идээд 1.30 үед найзтайгаа уулзаад киноруугаа орсон кино 14 цагаас эхлэнэ.

Манай сургуулийн 1 том лекцийн танхимдаа киногоо үзүүлдэг юм байна лээ. Хүмүүсүүд үнэхээр бэлтгэлтэй ирсэн байна лээ дэрээ , хөнжлөө сандалан дээр тавих олбог нтр гээд. Зарим бүр аялалд явах гэж байгаа юм шиг баахан юмтай зарим нь авдар пиво авчирчихсан байсан. Кино маань эхлээд үзэгчид нь ширээгээ зохиод пивоо онгойлгоод пүүн гэж дуу дуулдаад сайхан байсан. Анги болгоны эхэнд хүмүүсээс ерөнхий үйл явдлыг тоймлож ярьсан бичлэг бас богино хэмжээний хүүхэлдэйн кино үзүүлж байсан. Тэгээд нэг анги дуусгаад ойролцоогоор 15 орчим минут завсарлаж байсан. Үзэгчид нь үнэхээр эмоцтой гоё гоё хэсгүүд дээр бүгдээрээ алга ташаал надад үнэхээр их таалагдсан.

Эхний ангийг дуусгаад гараад ирхэд гэгээтэй байсан. 2дохь ангийг дуусгаад гарч ирэхэд харанхуй болж эхэлж байсан эхний найз маань гэртээ харьсан. 3/4-р ангийг дуусгаад гарахад шөнө болсон байсан нөгөө найз маанв 4р анги дуусгаад явсан. 5р ангийг дуусгаад гараад ирсэн чинь өглөө болчихсон байсан. Нүд маань бүр наранд гялбаад хэхэ. Сүүлийн ангийг дуусгаад цагаа хартал 11н цаг болж байсан. Би энэ хугацаанд ерөөсөө ч унтаагүй бөгөөд ямар кофе уугаагүй. 1 литр жүржийн шүүс л уусан. Хүмүүс 5р ангиас эхлээд унтацгааж эхэлсэн хэхэ.
Киногоо дуусгаад гэртээ харих замд чихэнд нөгөө дуу нь сонсогдоод байсан. Надад ёстой гоё санагдсан . Дараа дахиад ийм юм зохион байгуулвал дахиж үзнэ гэж бодож байгаа. Тэр үед харин дуустал нь үзэж чадах найзтайгаа явнаа . Ганцаараа дуусгах жоохон тийм байсан.

5-14 Musical night

Өнөөдөр амралтын өдөр. Уул нь бол ажлын Пүрэв гариг. Гэхдээ нэг баяр тохиогоод амарч байгаа. Манай сургууль хотын театртай гэрээ байгуулаад оюутнууд үнэгүй үзэх эрхтэй. Би тэгээд бас анх удаа HAIR гээд musical үзсэн. Хоорондоо германаар яриад англиар дуулаад л би 70 орчим хувьтай үйл явдлаас харж байгаад ойлгосон.Үйл явдал нь Америкд Вьетнамын дайнд явахаар болсон залуу хиппи нар гээд . Хамгийн сүүлд нь тэр залуу нь дайндаа яваад үхчихдэг.  Ер нь дажгүй санагдсан. Дахиад өөр юм үзнээ.

5-16 Hiking day

Найзынхаа эгчийн найзуудтай Schwalbach гэдэг газар очоод алхаад ирсэн. Замаараа дүүрэн шар цэцэгтэй талын хажуугаар явсан. Тэр цэцэгээр нь тос хийдэг гэсэн байхаа. Миний мөрөөдөл бол наран цэцгийн талбай очиж үзэх. Шинээр Монголчуудтай танилцаад гоё өдөр байсан.

5-17 Museum day

Олон улсын музейн өдөр тохиож найзтайгаа хамт 2 музей үзсэн.

Эхнийнх нь Museum Giersch. Энэ өдөр үнэгүй байсан Rhein Main мөрний эрэг хавиар романтизмийн үеийн эхлэл болсон зургуудыг үзүүлсэн байсан. Надад хамгийн их таалагдсан зураг бол Ludwig Emil Grimm-н "Lotte in ihrer Stube"* нэртэй доорх зураг.


Энэ зурган дээр цонхны цаана охины толгой дээр байгаа солонго нь сайн харагдахгүй байгаа ч гэсэн эх зураг дээрээ үнэхээр гоё харагдаж байсан. Энэ зураач бас энэ зурган дээрх охин нь үлгэр цуглуулагч ах дүү Гриммийн дүү нар юм.

Дараа нь Museum fuer Kommunikation. Орохдоо 3н euro төлсөн. Ийшээ ирсэн гол зорилго нь "Imitation game" кинон дээр гардаг Enigma машинийг үзэхээр очсон юм. Mузей нь 4н давхар ? (1.2.3 -1) . Хамгийн дээд давхрын үзэсгэлэн нь солигддог юм шиг байсан. Намайг очиход "Дэлхийг 80 хоногт тойрсон нь" гэсэн сэдэвтэй байсан. Шатаар дээшээ гарангуут ажилтан нь хэрхэн үзэх талаар тайлбарлаж өгсөн. Лондон хотоос эхлээд нийт 8н хотоор очоод Нью-Ёорк хотод дуусна. Хот болгон дээр нь сонирхолтой үзвэрүүд тавьсан байна лаа. Хамгийн их таалагдсан нь хот болгон дээр очоод тамга дардаг нь.



(Зургийн чанар муу байгаад уучлаарай)

Явсан дараалал нь
 London- Paris- Suez-Bombay-Hong Kong- Yokohama- San Francisco - New York.

Жулес Верний "Дэлхийг 80 хоногт тойрсон нь " номон дээр нь бас эдгээр хотуудаар аялдаг уу?
Би уншиж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна.

2 давхарт нь "Дайны үеийн сүлжээ" гэсэн сэдэвтэй үзэсгэлэн 1 танхимд нь гарсан. Нөгөө талд нь хүүхдүүдэд зориулсан шууданч хэрхэн ажилладаг талаарх урлан байсан.

1 давхарт нь  хоолны газар, бэлэг дурсгалын дэлгүүр , хүлээн авах нь байрладаг

-1 давхарт нь гол музейн үзвэрүүд байрласан. 6 хэсгээс бүрдсэн.

  1. Бичиг үсэг 
  2. Захиа
  3. Утас
  4. Радио
  5. Телевиз
  6. Интернет
Миний зорьж очсон Enigma машин маань харин санаснаас жижигхэн машин байна лээ. Музей үнэхээр их таалагдсан. Та бүхэн ч гэсэн дараа нь Frankfurt am Main орох юм бол энэ музейг үзээрэй гэж зөвлөж байна.

5-28 Cooking day

Манай хотод Darmstadtkocht гээд өдөрлөг болдог юм.  Энэ өдөрлөг нь 3дах удаагаа зохион байгуулж байгаа гэсэн. Би 2 удаад нь оролцож байгаа юм. Өмнө нь 11н сард оролцсон. Салат , үндсэн хоол, дессерт зэргээс аль нэгийг хийгээд 3ланг нь иднэ ^___^

Явагдах зарчим нь эхлээд бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ би гэртээ хоол хийж чадна/чадахгүй , ийм ийм зүйлээс харшилтэй гэх зэргээр дэлгэрэнгүй бичиж явуулна. Дараагаар нь надруу миний хамтрагчийн тухай , манайд ирэх зочидын харшилийн мэдээлэлийг явуулна. Тэгээд хамтрагчтайгаа холбоо бариад хоолоо хийнэ. Нэг айлд 4н зочин ирэх ба нэг дор 6н хүн байх юм. Хоол болгон дээр 4 хүнтэй шинээр танилцана . Ингээд хамтрагч 1 + салат 4 + үндсэн хоол 4 + дессерт 4 гээд нийт 13 хүнтэй шинээр танилцаж байгаа юм.

Манай хамтрагч бид 2 дессерт  хийхээр болж тэднийд 27ндоо терамису хийсэн. Дараа нь найзуудтай нь пивоны амтлагаа хийсэн . Хамтрагч охин Нидерландаас 4н хар пиво найз нь Лондонгоос 2 хар пиво авчраад 5лаа хувааж уусан. Хүн бүр бага хэмжээгээр бүх пивоноос уусан хэхэ. Сонирхолтой л санагдсан.

28нд бид 2 уулзаад эхлээд салатаа идэхээр явав. Манго , анар ,  хулууны үр , самар бас бяслагтай ногооны салат. Хийхэд ч амархан санагдсан. Дараа нь хийж иднээ л гэчихсэн байгаа. Үндсэн хоолонд  wraps (ороомог ? ). Энэ их аятайхан санаа байсан. Цагаан хоолтон болон махан хоолтон хүмүүс хамтдаа бие биендээ садаа болохгүйгээр хоолоо иднэ. Тэгэхгүй бол цагаан хоолтой хүн ирнэ гээд маханд дуртай хүмүүс нь хохирдог надаас авхуулаад хаха.
Сүүлд нь бидний бэлтгэсэн тирамисуг идсэн. Дараа нь 1 газар бүгдээрээ дахиж цуглаараад party хийснээр энэ өдөрлөг өндөрлөж байгаа юм.

Энэ удаагийнх өмнөхөөсөө өөр болсон. Өмнөх дээр нь би үндсэн хоол сонгож хийсэн. Хийсэн гэхээсээ илүү тусалсан гэвэл онох байх. Энэ удаад би  хийсэн. Өмнө нь дандаа англиар ярьсан бол сая германаар. Ямартай энэ өдөрлөг надад маш их таалагддаг болохоор дараагийн удаад ч гэсэн оролцоноо.


5н сард ямар ч их юм болсон юм ямар ч урт бичлэг болчихвоо. Цаг зав гарган уншсанд баярлалаа. *^^*


* source - http://www.presche-chr.de/christian/GrimmPlatzFuehrungPr.html