Thursday, June 20, 2019

Шалгалтын дараа


Сайн уу, юу юугүй шалгалтын үе ирж байгаатай холбоотой нэг бичлэг бичмээр санагдлаа.

Энд оюутнууд шалгалтандаа өдөржин шөнөжин сууж бэлддэг билээ. Тиймээс та нар ч гэсэн тэгэж бэлдэж байгаа байх. Харин шалгалтын дараа заавал шалгалтын материалтайгаа танилцаарай гээд өөрт тохиолдсон явдалаа бичиж байна.

Герман улс хариуцлагатай улс нь үнэн боловч мэдээж хүмүүс л ажиллаж байгаа болохоор алдаа гаргалгүй л яахав.

Жишээ нь би нэг шалгалт дээрээ унасан юм. 2 дох удаагийн оролдлого байсан болохоор сэтгэл санаагаар их унасан хэхэ. Тэгээд дараа нь шалгалтынхаа материалыг харсан чинь бүтэн нэг хэсгийн оноог нь тооцоогүй , зарим зөв хариултыг нь буруу гэж үзсэн байсан. Тэгээд багшаасаа асуутал засаж байхдаа алдаа гаргасан байна энэ өргөдлийг бөглөөд өгөөрэй гэсэн. Мэдээж тэр өргөдөл дээр нь өөрийн нэр ,оюутны дугаар,аль хэсэгт оноо дутуу өгсөн, өөрийн чинь өгсөн хариулт яагаад зөв болох шалгтгаанаа бичээд гарын үсгээ зураад өгсөн. Энэ өдөрөөс ойролцоогоор 5н сарын дараа шалгалтандаа тэнцсэн хариугаа авсан. Энэ хугацаанд бас шаналсаан хэхэ.

Өөр бас нэг хоёр оноог дутуу бодох, буруу оноогоо тоолох гэсэн асуудал мэр сэр гардаг болохоор оноогоо өөрөө сайн нягталж шалгаарай дүн нь дээшлэх ч юм билүү тээ?

Тэгээд үнэхээр яалтчгүй унасан бол юун дээр алдснаа сайн хараад багшаасаа асуугаад авбал дараа нь дахин шалгалтаа өгөхөд хэрэг болно

Би өмнө нь за тэнцсэн л бол болоо, өө би өөрөө л буруу хийгээл унасан байх гэж боддог байсан болохоор шалгалтын материалаа нээх очиж хардаггүй байсан юм.

Тиймээс та нар шалгалтаа өгөөд дараа нь заавал шалгалтынхаа материалтай танилцах (prüfungseinsicht) боломжоо ашиглаарай гэж зөвлөж байна.

За тэгээд шалгалтаа амжилттай өгөөрэй Ü

Sunday, February 3, 2019

All about 2018

Заа ингээд 2018 оны дурсамжаасаа хуваалцая

********** 1-р сар **********

Шинэ он бас л эвгүй эхэлсэн дээ. 3нд номын сан орох гээд нотеоо аваад явсан юм. Тэгээл очоол асаах гэсэн асдаггүй ээ. Өмнө нь зөндөө олон удаа ийм байдалд орж байсан болохоор тэр үед хэрэглэж байсан аргуудаа хэрэглэж үзээд ч нэмэр болдоггүй шүү. Гэртээ хариад дахиад оролдоод үзье гээд буцаад ирсэн ч гэсэн ерөөсөө асдаггүй ээ Т_Т. Тэгээд үнэнтэй удалгүй эвлэрээд дэлгүүр ороод шинээр цэнэглэгч авахаар боловоо. Гэтэл миний цэнэглэгч бүр аль ч дэлгүүрт байдаггүй шүү. Яагаад гэхээр би анх авч байхдаа Америкаас захиж авчруулж байсан юм. Энд болохоор оролт нь өөр гээд байхгүй. За тэгээд юу ч гэсэн дахиад оролдоод үзэхээс гээд л энэ өдөр дууссан юм. Маргааш нь утсаа усанд унагаачихсан Т_Т
тэгээл анх жоохон алдаа гаргасаан. Шууд асаагаад гэхдээ ассан л даа тэгээд дараа нь задлаад будаанд хийгээд пааран дээр тавиад хатаасан. Хэсэг хугацааны дараа асаасан чинь Home button нь ажиллахгүй байсан. Тэгээд л дахиад л задлаал будаандаа хийгээд хатаасан даа. (Одоо 7н сард зайг нь нэг удаа сольсон зүгээр ажиллаж байгаа).

Ноте ажиллахгүй хичээлүүд дандаа онолын шалгалт байсан болохоор тэгээд хичээлээ хийгээл утсаа тултал ажилуулаад л явж байсан даа. Утасны маань зай бас хөөгөөд ард тал нь хаагдахаа больчихсон байсан. Хүмүүс хараад яанаа дэлбэрчих вий дээ гээд л хахаха. Энэ сар бас үнэхээр хүйтэн байсан. Бүр ойрын хэдэн жил болоогүй хүйтэн зөндөө л даарсан.

********** 2-р сар **********

Шалгалттай хүйтэн сар.

********** 3-р сар **********

Хүмүүсийн ярьж бичиж байсныг сонсоод хуучин хувцасаа H&M дэлгүүрт аваачиж өгсөн. Уул нь энд хувцас авдаг контейнар байдаг юм. Гэхдээ бүх дахин хэрэглэгдэхгүй болсон хувцасаа аваачаад өгвөл H&M даавууг нь дахин боловсруулдаг гэсэн. Хувцас аваачиж өгснөөр 15% хямдралын купон өгч байна лээ. Та ч гэсэн хуучин өмсөхгүй хувцасаа аваачиж өгөөрэй.

Ялангуяа энэ хувцас дахин боловсруулах явдалд Монгол хүмүүс илүү нээлттэй хандаасай гэж би боддог юм. Өмсөхгүй хувцасаа шатааж байхынхаа оронд угааж цэвэрлээд хандивын газар өгдөг ч юмуу эсвэл даавууг нь ашиглаад ямар нэг юм хийгээсэй. Таны өмсөж байсан хувцасыг өөр хүн өмслөө гээд танд ямар ч муу юм болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Миний сонссноор Ариг банк бүх салбар дээрээ авдаг гэж сонссон. Илүү мэдээлэл авах болвол Zero waste гээд Facebook групп байгаа.

Бас сайн найз маань буцаад Монгол явчихсан.

********** 4-р сар **********

Imagine Dragons тоглолт үзсэн. Үзнэ гэж  өнгөрсөн жилээс бодож байгаад билетийг нь авах гэсэн чинь дуусчихсан байсан. Тэгээл өө гэж бодож байснаа тоглолт болохоос өмнө үзэх боломжгүй болчихлоо гэсэн хүнтэй ярьж байгаад  билетээ аваал тоглолтоо үзсэн. Энэ удаад яг тайзны хажуунаас нь үзсэн. Гоё тоглолт болсоон.

********** 5-р сар **********

Монголд эхлүүлээд арай л сураагүй усанд сэлэлтээ дахиад сургууль дээрээ явж эхэлсэн. Хамгийн анхны өдөр очоод бүр шоконд орсон. Яагаад гэхээр бассейн нь гадаа Ö

********** 6-р сар **********

Манай байр мууртай болсон. Уул 2 байшингийн цаана амьдардаг юм байна лээ. Тэгээд гэнэтхэн л манайд амьдрахаар шийдээд хаха . Бид нар уул нь гэр лүү нь буцаахаар шийдээд хэсэг хоол өгөөгүй сүүлдээ эзэн нь ирээд манайд хоолыг 7 хоног болгон өгдөг болсон. Бас амьдралдаа анх удаа partialy black out болсон хаха

********** 7-р сар **********

Жинхэнэ шалгалт эхэлдэг сар билээ. Энэ сард өглөө сургууль руугаа яваад орой гэртээ ирж унтдаг өөр ямар ч үйл ажиллагаанд оролцоогүй өнгөрсөн. Сайхан мэдээ гэвэл 8н сард дахиад Brussels явж 2 жилд 1 удаа зохиогддог цэцгэн хивс үзэх билетээ авсан. Бас 9н сард Унгар явах билетээ авсан. Авсан билетээ харж баярлаад хичээлээ хийж байсан. Бас аймар халуун сар болсон. Уул нь ихэнхдээ л бороо ордог газар чинь бүр 37 хүрээд бас арай л халуун байсан.

********** 8-р сар **********

Brussels явж цэцгэн хивсээ үзсэн. Үнэхээр сайхан хүний хүч хөдөлмөр шингэсэн зүйл байдаг юм байна лээ 2020 онд дахиад явнаа л гэж төлөвлөсөн байгаа. Өөр шалгалтуудаа өгч дуусгасан бага зэрэг ажилласан.

********** 9-р сар **********

Манай дүү ирээд бид 2 энд нэг өдөр болоод тэгээд Унгар явсан. Будапешт сайхан хот байналээ. Тэгээд дүүгийнхээ амьдрах хот руу нь явсан. Бороо зөндөө орсон. Германд буцаж ирээд төрсөн өдрөө найзуудтайгаа тэмдэглээд  өдрийг хөгжилтэй өнгөрөсөн. Тэгээд дахиад л хичээл ортол баахан ажиллсан. Цаг агаар сайхан байсан. Аа бас Maroon 5 тоглолтын билет худалдаж авсан. Тоглолт нь дараа жилийн 6н сард болно ; ) Бас Орос  12.25нд очихоор болсон тэнд очиж шинэ оноо гаргана даа.

********** 10-р сар **********

Онц сонин юмгүй ажил хичээлдээ яваад л байна даа. Өө тийн бас HYOKOH 3н сард  FFMд ирнэ гэхээр бас билэтийг нь худалдаж авсан. Ер нь ажиллаж ажиллаж олсон мөнгөө тоглолт
үзэж аялалаар явж л дуусгаж байна даа.


********** 11-р сар **********

Мюнхэн  яваад найзтайгаа уулзаад DACH festival -д оролцоод ирсэн. Тэгээд хичээлдээ яваад ажиллаад л таарсан даа


********** 12-р сар **********

1 нд удаан уулзаагүй найзуудтайгаа уулзахаар Stuttgart явчихаад ирсэн.Цагийг үнэхээр зугаатай өнгөрүүлсэн. Байрныхантайгаа Nicolaustag тэмдэглээд бас нэг газар сайн дурын ажил хийгээд хүсэн хүлээсэн 25н болж Орос яваад дүү нартайгаа Шинэ оноо угтсандаа.

**************************

2018 он бол үнэхээр олон сайхан зүйл болж  өнгөрчээ. Хамгийн сайхан дурсамжууд бол мэдээж Imagine Dragons тоглолт үзсэн , зөндөө олон газраар зугаалсан мөн хайртай дүү нартайгаа шинэ оноо угтсан явдал юм.

Баярлалаа 2018 он минь Ü