Wednesday, October 29, 2014

IELTS өгсөн туршлагаасаа

IELTS-д бүртгүүлснийхээ дараа л жинхнээсээ бэлдэж эхлэдэг юм байна лээ. Өмнө JET-ийнхээ гэрийн даалгавраас өөр юм хийдэггүй байсан. Миний хувьд torrent-оор IELTS-тай холбоотой ном татаад тэрийгээ хэвлээд бэлдсэн.Зөндөө ном татсан ч гэсэн IELTS Cambridge practice test (1-4) , 101 helpful hints for IELTS энэ номнуудыг л ажилласан.

 Яг шалгалтын өдөр нээх эрт очоод зургаа авхуулж гарынхаа хээг өгөөд өрөөндөө орсон. Reading , Listening , Writing нь нэг өдөр Speaking нь маргааш нь өгсөн. Reading , Listening  2 оо хийхэд гайгүй байсан хэдий ч Writing хийхэд үнэн хэцүү байсан. Эхлээл сэдвээ нэг уншчихаад энийг нь хийхүү тэрийг нь хийхүү гээл биччээл баллуурдаад байж байтал 30минут дутуу гэж байгаа юм даа. Жинхэнэ паниканд орсондоо. Тэгээд 2р essay-гээ үгийн тоог нь гүйцээгээд 1р essay-гээ гялс бичсэн. Үгийн тоо нь арай хүрээгүй байхаа. Үзгээ тавиарай гэж байхад нь хамгийн сүүлийн өгүүлбэрийнхээ дунд явж байсан. Тэгээл гялс бичиж дуусгаад л үзгээ тавьсан даа. Speaking нь нөгөө хүнтэйгээ яриад л цаанаасаа өгсөн сэдвийнх нь дагуу яриад жоохон ээрч түгдрсээн хэхэ.

Одоо IELTS шалгалтанд бэлтгэсэн өөрийн арга барилаа хуваалцая.

Listening

Утсаараа ч юмуу чихэвчний хөгжмөөрөө ч юмуу BBC байнга сонсоорой. Эхэндээ ойлгогдохгүй байсан ч сүүлрүүгээ ойлгодог болно. Бас өдөр болгон яг шалгалт өгч байгаа юм шиг IELTS Cambridge practice test-ээс хийгээрэй. Тэгээд дараа нь дуудлагын харангаа дахиад сонсоорой тэгвэл илүү хурдан сайжрах байх .

Reading

Бас л өдөр болгон яг шалгалт өгч байгаа юм шиг бэлдэх хэрэгтэй. Би лав эхлээд текстээ уншаад дараа нь асуултаа уншаад тэгээд асуултнаасаа түлхүүр үгээ олоод текстээ дахиж уншдаг.Тэгээд хамгийн үгээ л мэддэг байвал дажгүй байхаа. Хамгийн чухал нь цагтаа багтааж хийж дуусгах хэрэгтэй.Ямар нэгэн сонин сэтгүүл уншаад байвал сайжрах байх. Би зөвхөн IELTS-ийн тестээ л хийсэн хэхэ.

Writing

Яг үнэндээ Writing ээ бараг бэлдээгүй ээ. Test-ний сэдвүүд нь дандаа хүнд санагддаг байсан. Хараал шууд хиймээргүй санагддаг. Тэгээд шалгалт болохоос 14 хоногийн өмнөөс сайн essay-нүүдийг нь хуулж бичиж байсан. Энэ холбоосыг ийм үед ашиглавал тохиромжтой энэ графикийг илэрхийлэхдээ ийм ийм үг ашиглана гэж дараа нь задлан шинжилгээ хийсэн.Хэрвээ боломжтой бол өдөр бүр 1 essay бичээд хүнээр засуулбал сайн байх гэж бодож байна. Би өөрөө уул нь тэгнэ дээ гэж бодоол яваад байсан нэгмэдсэн шалгалтаа өгсөн дөө.

Speaking

Цаг хараад ямар нэг сэдэв сугалаад 2 минутандаа яриагаа бэлдээрэй. Тэгээд 101 helpful hints for IELTS энэ номны Speaking нь зааврын дагуу хийгээд л болсон доо

Бас http://www.ielts-blog.com/ энэ сайт их хэрэг болсон. Эндээс ярианы сэдвүүдийг нь харж болно.

За тэгээд миний оноо Listening -7.5 Reading 7 Speaking/Writing-6 Band score 6.5. Нэг хэсэг writing/speaking ээ сайн бэлдсэн бол 7 авах байж гэж харамсаж байсан. Гэхдээ одоо бол үгүй ээ. Миний зөвөлгөө хэрэг болно гэж найдаж байна  ^ ^

















Sunday, October 19, 2014

Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль - Англи хэлний оройн анги

Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль - Англи хэлний оройн анги

2013 оны 8н сарын сүүлээр анх шалгалт өгөөд оройн ангид нь орж байлаа. Түвшин тогтоох шалгалт аваад өөрийн тохирсон ангидаа орно. Оройн анги нь Эрдмийн сургууль , Их Британи Америкийн тэнхим билүү дээ 2 оройн анги байдаг юм билээ. Би Их Британи-нд нь орсон. Хичээл нь ажлын 2 өдөр 16.00- 21.00 хүртэл , хагассайнд 9-16.00 орж байсан. Энд орхын тулд заавал өмнө нь баклаврын диплом авсан юмуу ойрын 1 жилдээ авах хүмүүс орж болно. Манай ангид байсан Анагаахын оюутнууд зэрэг төгсөх болоод тэгээд төгсөлтийн шалгалтаа дараа жил нь өгсөн. Тэгэхээр төгсөх жилээ элсэх юмуу төгсснийхөө дараа ороорой гэж зөвлөж байна.

Дүрэм , сонсох бичих , яриа , орчуулга гээд бүгдийг нь тус тусад нь нарийвчлан заадаг. Тэгээд бас авиа зүй , найруулга зүй, уран зохиол , америкийн түүх, IELTS-ийн хичээл гээд 2 жилийн хугацаанд их юм заана даа. 2 жилийн дараа шалгалт өгөөд англи хэлний орчуулагч бакалаврын дипломоо гардан авсан.

Миний англи хэл Jet, Хүмүүнлэгт явсны ачаар өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Зааж сургасан багш нартаа баярлалаа. *^^*

Monday, October 13, 2014

Германд сурцгаая *^^*

Би Герман улсын Darmstadt -н Текникийн Их Сургуульд англи хэлээр мастерт сурдаг. Хэрхэн энэ сургуульд орсон тухайгаа  жагсаалт гаргаж байгаад бичье . Та бүхэнд хэрэг болж магадгүй :)


  • 2013.6.13 - Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний орчуулагчаар оройн анги                               төгссөн .
  • 2013.11      - JET-ийн IELTS-ийн сургалтанд суугаад 12 сарын дундуур дууссан.
  • 2013.12      - IELTS шалгалтандаа бүртгүүлсэн.
  • 2014.1.18   - IELTS шалгалтаа өгсөн.
  • 2014.1.31   - IELTS шалгалтын дүн гарсан. Band score 6.5
  • 2014.3.21   - APS шалгалтандаа  бүртгүүлсэн. Линкээр ороод хэрхэн бүртгүүлэх                                       талаар хараарай.
  • 2014.5.21   - APS шалгалтаа өгсөн.
  • 2014.6.21   - APS шалгалтын дүн гарсан.
  • 2014.7.5     - TU Darmstadt бичиг баримтаа явуулсан
  • 2014.7.28   - Германы элчинд зөвхөн анкетаа өгсөн
  • 2014.9.3     - TU Darmstadt - тэнцсэн хариугаа авсан
  • 2014.9        - Дансаа нээлгэж , бусад бичиг баримтаа гүйцээсэн.
  • 2014.10.1   - Виз гарсан
  • 2014.10.4   - Германд ирсэн
  • 2014.10.6   -TU Darmstadt сургуульдаа бүртгүүлсэн
  • 2014.10.13 -TU Darmstadt хичээлийн эхний өдөр
Дэлгэрэнгүйг нь шинээр бичлэг үүсгээд линкээр холбочих болохоор уншихад илүү амар болох байх. Хичээгээрэй Амжилт !!!