Monday, April 6, 2015

Таалагдаж /Taaлагдахгүй байгаа


Таалагдаж байгаа

  • Үнэхээр гоё ногоон . 10 н сард ирж байхад л нов ногоон . Ногоон байгууламж ихтэй зөндөө гоё модтой. Одоо хавар болоод янз янзын гоё цэцэгнүүд зөндөө ургаж байгаа. Нээх гоё өнгө нэмээл 
  • Байшин нь нээх өндөр биш. Би чинь айр өндөр өндөр байшин төсөөлсөн байсан чинь 5-6 н давхар л байшингууд ихэнхдээ байдаг юм байна лээ. Гэхдээ Frankfurt am Main-д зөндөө өндөр өндөр байшингууд харах боломжтой
  • Хүнсний бүтээгдэхүүн нь амттай , ялангуяа жимс нь тун хямдхан.
  • Пиво мэдээж :P
  • Зам тээвэр нь супер. Автобус трамбай гал тэрэг бүх юм нь цагийн хуваариараа явна.
  • Сургууль бол үнэн сургахын төлөө байгуулагдсан газар байна лээ
  • Номын сан. Манай номын сан шинэ ашиглалтанд ороод жил орчим болж байгаа юм байна лээ. Хагас бүтэнсайнгүй шалгалтын үеэр 24 цаг ажилладаг
  • Багш нар маань асар их мэдлэгтэй. Энд тэнд судалгаа хийж явсан нтрийг нь хархад.Даанч ёстой оюутнуудтайгаа тулж ажиллна гэж байхгүй . Лекцээ орлоо баяртай хаха. 
  • Хүмүүс нь эелдэг. Энд тэнд төөрөөд юм асууваас нээх хөөрхөн заагаад өгчихдөг юм.
  • Хогоо ялгаж салгадаг. Эхэндээ төвөгтэй байсан ч сүүлдээ дассан
  • Semesterticket !!!
Таалагдахгүй байгаа
  • Цаг агаар. Бас арай л их бороотой бүрхэг өдөр ихтэй. Би уул нь бүрхэг өдөрт дуртай юм байгаамшд. Өвөл бол бас арай л байсан 10 хоногт 1 нар гарч нтр. Өвөл үнэхээр таалагдаагүй. Зун ямар байх юм байгаан.
  • Pfand Уусан ус ундааныхаа савны мөнгийг давхар төлдөг. Тэрийгээ дараа нь дахин ашиглаж болох ч гэсэн ядаргаатай байдаг. Зарим нь байхгүй . Бас cola Монголтой харьцуулахад үнэн үнэтэй санагдсан. Тэгээд бараг гарсан хаха. Эрүүл мэндэд ч тустай биз :P
  • Ажлын цагийн хуваарь нь их сонин. Очих газрынхаа хуваарыг сайн харж байж очихгүй бол хоосон хаалга мөргөх магадлал өндөр. Жишээ нь манай эндхийн бүртгэлийн газар 7.30-12.30 хүртэл ажилладаг.
  • Банк нь үнэхээр удаан. Монголд чинь шилжүүлэг нтр чинь нээх уддагүй биз дээ? Энд бол ажлын 1 өдөр .
  • Захиа . Анх захиа ирээл нээх гоё санагдаж байсан бол одоо больсон. Бөөн бөөн шал хэрэггүй захианууд. Mail бичихэд болох юмыг хайран цаас үрээд хэхэ.
  • Pretzel яаж тийм давстай юм байнга идээд байдаг байнаа хохо
  • Нэг бичлэг youtube дээр үзий гэхээр л өөдөөс GEMA гэж гарч ирээд байдаг нь үнэн муухай. Манай нэг найз тэрийг болиулдаг програм татаад суулгачихвал дараа нь торгууль ирдэг гэсэн аймшигтай хаха. Би элдэв янзын юм татаж суулгах дургүй болохоор заримдаа youku-гаас үзчихдэг хаха.
Таалагдахгүй байгаа юмнууд нь явандаа дасаад гайгүй болох биз гэж найдъя :)

4 comments:

tungaamnh said...

Minii huvid Bretzel, Pfand, büronii tsag 3 bol taalagddiin bnaa hehe.

Estee said...

Өөрөө ажил хийдэг болвол ажлын цаг таалагдах байхаа хэхэ

Meegaa said...

Багш нар маань асар их мэдлэгтэй. Энд тэнд судалгаа хийж явсан нтрийг нь хархад.Даанч ёстой оюутнуудтайгаа тулж ажиллна гэж байхгүй . Лекцээ орлоо баяртай хаха. hahah yag tegdiin sh dee, tegeel hun amitanaas asuugaal daalgavar ogson yumuu, ugui yumuu geel? getsuu getsuu.

Tsag agaar ehendee tegdegiin, ogloo bosool gerlee asaagaad l haaya ch depri shuu.

Tegeed l dasna daa dasna, hoorhon blogtoi yum bna, togtmol bicheed yavbal ih l heregtei blog bna. Amjilt husie, sain suraarai!

Estee said...

Баярлалаа :)