Saturday, October 30, 2021

Шүршүүр дэхь бодлууд

 Миний жилдээ 1 удаа бичлэг нэмдэг блогийн уншигч  танд энэ өдрийн мэнд хүргэе. 2020 оны тайлан 2021оны нэгэн сайхан өдөр орох байх. Гэхдээ 2020 онд дурсаад байх онц юм болоогүй дээ.

Энэ бичлэгийг бичих болсон шалтгаан нь саяхан үзэж байсан богино бичлэгт биенээс доош хэсгээ савандаггүй бас өмнө нь үзэж байсан бичлэгт усанд орохдоо ямар дараалалаар ордог  зэргээс шалтгаалаад хүмүүс хэрхэн усанд ордог бол гэдэг талаар өөрөө шүршүүрт орж байхдаа бодсон бодлоо энд буулгаж байна. 

1. Хэзээ усанд ордог вэ? Өглөө, орой эсвэл хамаагүй.

2. Шүршүүрт ордог уу эсвэл ваннд ордог уу?

3. Хэр давтамжтай усанд ордог вэ?

4. Ямар дараалалаар угаадаг вэ? / Шүд, үс, нүүр, бие /

Ер нь бол өглөө усанд орох дуртай ч гэсэн өвөл бол ихэвчлэн орой ордог. Өвөл өглөө ороод гарахаар даараад байдаг юм. Даанч орой орохоор ихэвчлэн нойтон үстэй унтаад байдаг юм. Уул нь үсээ хатаагаад унтая гэж боддог ч гэсэн яг унтахаасаа өмнө л орчихдог. Өглөө орвол нойрноосоо сэргээд, өглөөний цайг уух хооронд үс хатчихдаг болохоор амар байдаг ч өвөл даараад байдаг хаха

Шүршүүрт ордог. Одоо амьдарч байгаа газар ванн байхгүй. Тэгээд ч ваннд ороход их цаг шаарддаг. Гэхдээ 7 хоногтоо нэг удаа ч юм уу ваннд орвол бас гоё л байх. 

Тухайн өдөр нөхцөл байдлаасаа хамаараад өөр өөр. Зун бол өдөрт 2 удаа орсон ч заримдаа багадахаар байдаг. Харин үсээ 2 хоногт нэг удаа угаадаг. Энгийн  үед бол өдөр бүр ордог. 

Одоо орой усанд орж байгаа болохоор эхлээд шүдээ угаагаад дараа нь үсээ угаагаад биеэ дээрээс нь доош нь бүтэн савандаж угаагаад хамгийн сүүлд нь нүүрээ угаадаг. Өглөө орвол шүдээ хамгийн сүүлд нь угаадаг.

Хүмүүсийн өглөө шүдээ угаах дараалал нь бас янз бүр. Би бол өглөөний цайгаа уусний дараа угаадаг бол зарим хүмүүс босоод шууд угаадаг юм байна лээ. Бүр 2 удаа өглөөний цайны өмнө бас дараа нь угаадаг хүмүүс байдаг гэсэн.

Та нарын хувьд ямар байдгаа бичээрэй Ü


    

No comments: