Tuesday, January 26, 2021

2019: A Year in a Review

 21 онд 19 оны тухайгаа бичиж байгаадаа жоохон ичмээр л юм даа тээ. Гэхдээ бодоод байхад 2019 он үнэхээр сайхан он байжээ. 2019 оноо Оросд гаргасан болохоор ч тэрүү энэ жилд их ийшээ тийшээ явсан байна. 2020 онд харин их идсэний дараа өнж гэдэг шиг хаашаа ч яваагүй ☺


За тэгээд энд дурсагдах бүх үйл явдал Instagram story, Facebook -ээсээ харж байгаад бичиж байна.

Заа ингээд 2019 оны дурсамжаасаа бас сонсох дуртай нэг дуутайгаа хамт хуваалцая Ü



********** 1-р сар **********

Шинэ оноо дүү нартайгаа Санкт-Петербург хотын төв талбайд гаргаад тэгээд хэд хоногоос буцаад ирсэн. Харамсалтай нь Эрмитаж үзэж чадаагүй, яг төлөвлөсөн өдрөө очсон чинь үнэгүй үздэг өдөр нь байсан юмуу гадаа нь баахан дараалал. Бараг 2 цаг гадаа нь хүлээж байгаад тэсэлгүй гэртээ харьсан. Дараа нь дулаахан байхад очвол Петерхоф, Эрмитаж үзнэ дээ. Оросд очиж үзсэн газраас хамгийн гоё газар нь Фабрижийн музейТуулайн арал байсан. Гэртээ ирээд л буцаад л хэвийн амьдралдаа орсон доо. Энэ үеэс эхлээд подкаст сонсож эхэлсэн байна. Жил болгоны 1р сар хүйтэн байдаг шиг энэ жил ч гэсэн хүйтэн байна гэсэн постнууд зөндөө хийсэн байна.

********** 2-р сар **********

Сарын эхний өдрийг найзтайгаа рамен, ногоон цайтай зайрмаг идэж эхлүүлжээ. MNfansubs-c Mirai of the future үзжээ. Энэ кинон дээр гардаг байшин их сонирхолтой гоё байшин, энэ кинонд зориулж архитектор загварыг нь гаргасан гэсэн. Анх удаа Super Bowl үзсэн. Зун тоглолтыг нь үзэх Maroon 5 дуулна гэсэн болохоор үзсэн чинь fail fail T°T. Тэгээд сарын сүүлээр цэцэгийн үзэсгэлэн үзжээ.

********** 3-р сар **********

Байрныхаа хүүхдүүдтэй хамт Карневал бас WG-төрсөн өдөр тэмдэглэжээ. Сарын онцлох үйл явдал бол HYUKOH тоглолт үзсэн. Жижигхэн газар богинохон байсан ч гэсэн ихэнх дууг нь мэддэг амьд хөгжмийн хамтлаг болохоор уур амьсгал нь гоё байсан. Дахиад боломж гарвал үзнээ. Сарын сүүлээр Hamburg яваад найзууд дээрээ хэд хоночоод ирсэн. Энд дандаа найзуудтайгаа байдаг байсан болоод ч тэр үү дандаа гоё дурсамжтай байдаг юм.

********** 4-р сар **********

4н сард гадаа дулаараад цэцэг навч ургаад сайхан. Энэ сарын 15нд Парисийн Нотр-Дамийн сүмиийн дээвэр нь галт өртөж нуран унасан харамсалтай хэрэг болжээ. Би энэ сард Eltville орсон байна. Дараа нь байрныхаа хүүхэдтэй хамт гэрлүү нь яваад дарсны баяр ? (winewanderung) оролцсон. Энэ нь дарсаа уугаад уулаар алхах юмуудаа монголоор оноосон нэр байдаг эсэхийг нь мэдэхгүй болохоор мэддэг хүмүүс нь хэлж өгвөл баярлана шүү. Тэгээд энэ баярт оролцохоор энд тэндээс зөндөө хүмүүс ирдэг юм байна лээ.Ерөнхийдөө дарсаа уугаад уулын энгэрээр алхаад дундаа тааралдсан өртөө болгон дээрээс шинээр дарс аваад юм идээд замаа дуусгана. Тэгээд сүүлд диско болоод үйл ажиллагаа өндөрлөнө. Дараагийн өдөр нь Bonn -д нэг өдрийг өнгөрүүлээд гэртээ харьсан. 2020 онд Беетховений мэндэлсний 250н жилийн ой тохиож байгаа болохоор энд тэндгүй засвар болж байна лээ. Уул нь нэг алдартай интоорын модтой цэцэгтэй гудамж байдаг юм. Жил болгон л очиж үзнэ гэж боддог байсан чинь энэ үеэр цэцэг нь уначихсан байсан. Сонирхож байвал Heerstraße | 53111 Bonn юмуу Breite Straße | 53111 Bonn гээд хайгаад үзээрэй.

********** 5-р сар **********

Малатанг гээл хятад хоол найзуудтайгаа их иддэг ер нь л хятад хоол гадуур гарахдаа иддэг болсон бид хэд. Гоё амттай хоолнууд зөндөө л байна лээ. Өмнө нь Монголд байхдаа иддэггүй ээж бас дургүйцдэг ихэвчлэн солонгос хоол иддэг байсан чинь энд идсэн гоё л байна лээ. Энд хятад найзтайгаа хамт иддэг болохоор яг өөртөө тохирсон амтаа олж идээд байгаа байж магадгүй хэхэх. Өөр ч нэг их сонин сайхан зүйл болоогүй бололтой.

********** 6-р сар **********

Удаан хүлээсэн тоглолтоо үзэхээр Köln явсан. Энд 2 өдөр болсон юм байна. Тоглолт маань харамсалтай нь сэтгэлд хүртэл гоё болоогүй. Adam Levine амьдаараа нээх гоё дуулдаггүй бас зогсож биш сууж үзсэн болоод ч тэр үү энд үрсэн мөнгөндөө одоо болтол харамсаж байгаа лол. Харин хот нь уул нь бол үзэж харах юм ихтэй ч гэсэн яагаад ч юм нэг бөөндөө шамбааралдсан зай багатай хот юм шиг санагдсан. Өөр тэгээл зуны халууныг гайхаал бороо ороосой гээл байж байсан байна даа.

********** 7-р сар **********

***- руу нисэх онгоцны тасалбар худалдан авсан. Юу болсон бэ гэхээр уул нь зун Монгол явья гэж бодож байсан юм. Хайрт ээж маань өмнө нь тасалбар авч өгнө гэж байснаа энэ жил дүү нарт чинь тасалбар авч байгаа чи ирүүл өөрөө тасалбараа аваад ирээ гэхээр нь заза Монголд нээх өөрчлөгдсөн юм байхгүй байлгүй гээл өөр тийшээ нисэх тасалбар авчихсан хаха. Гэхдээ ирж очих нь Улаанбаатар очихоос хямд байсан. Тэгээд өөр манай дүү над дээр хэд хоног байж байгаад буцсан юм байна. Яг гаргаж өгөх мөчид би ч гэсэн явах юмсаан гэсэн бодол төрсөөн T^T Одоо бараг 2022 онд гэртээ хариж чадах нуу яахнуу хилээ хэзээ ч нээх юм байгаан.

********** 8-р сар **********

Гэнэтхэн шийдээд найзуудтайгаа Швейцар луу 2 өдөрийн аялал хийгээд ирсэн. Түргэвчилсэн аялал болоод ч тэрүү нэг хотоор ороол гялс үзэх юмаа үзээл дараагийн хот руу нь очих жишээний. Байгаль нь бол үзэсгэлэнтэй юм байна лээ. Ялангуяа номин ногоон өнгөтэй нуурнууд зөндөө харсан. Гэхдээ дандаа байгалийн үзэсгэлэнг очиж харсан болохоор уул ус харахад 2 өдөр хангалттай санагдсан. Яг тэр газруудад амьдарвал надад лав уйтгартай санагдах юм байна лээ. Тэгээд би уулнаас илүү усанд дуртай юм байна гэдгээ бүр баталгаажуулж мэдэж авсан. Тэгээд л буцаад хэвийн амьдралдаа ✌

********** 9-р сар **********

Оросд сурдаг дүү маань сургуулиа солиод Унгарт сурахаар болсон. Тэгээд 2 дүүтэйгээ хамт Унгар явсан хаха. Эхлээд  Будапештд байж байгаад дараа Балатон гээд нуурын эрэг 2 өдрийг өнгөрүүлсэн. Бас төрсөн өдрөө тэмдэглэсэн. Нуурын эрэг дээр суугаад ус хараад байж байх сайхан байсан шүү.Тэгээд ажлаа солих гээд нэг газар Унгар явахаасаа өмнө анкетаа өгчихсөн байсан чинь эхний шатнд тэнцсэн ярилцлаганд ор гээд mail гэртээ буцаж ирэхэд ирээд тэгээд ярилцлагаа өгөөд 10н сарын 1 нээс шинээр ажилд орсон. Асар хурдан ажилд орсон түүх маань.

********** 10-р сар **********

Солонгосын компани болохоор бүх юм нь 3н хэлээр байдаг.  Хийж байгаа ажил орчин бүх юм нь таалагдсан. Тэгээд 7н сард худалдаж авсан тасалбараа харуулаад визээ мэдүүлсэн. Тэгээд 7 орчим хоногийн дараа виз маань гарсан даа. Тэгээд ажилаа хийгээл явахдаа бэлдээл 10н сар дууссан байна даа.

********** 11-р сар **********

Заа удаан хүлээж хүлээж явахаар болсон орон маань Япон билээ. Япон руу 12 хоног аяллаар яваад ирсэн. Анх 7н сард билет авахад ирж очих нь Air-China -аар нисэхэд ойролцоогоор 480€ болсон. Тэгээд Бээжин дээр 2цаг хүлээж байгаад Токиогийн Ханаде дээр буусан даа. Манай үеэл Ёкохамад амьдардаг болохоор хамтдаа гэрлүү нь явсан. Баахан азиудынхаа дунд орсон болохоор гоё байсоон хахха. Очоод зөндөө олон гоё газраар явсан. Очмоор байсан олон газар зөндөө байсан ч гэсэн амжаагүй ээ. Дахиад явах юм чинь зүгээр дээ. Хамгийн их очиж үзмээр байсан Кенго Кумагийн барилгууд. Sunny Hills at Minami, Nezu museum, Asakusa Culture Center тэгээд Starbucks Reserve. Модоор хийсэн болоод ч тэрүү өөрөө дурлан дурлан очсон болохоор гоё байсан. Камакура бас нэг өдөр оччихоод ирсэн. Заавал хулсан ой үзмээр тэгээд Киото орж амжихгүй болохоор энд байдаг Hokokoju гэдэг хийд очоод ирсэн. Дараа нь Yuigahama beach орсон.Далайн эрэг дээр очхоор нээх гоё нар жаргахыг хараал суух бол аз жаргал юмаа. Солонгос кино үзэж байхдаа атаархдаг юм бол далай явхуу гээл очоод харчихдаг нь байсан. Очиж харахаар үнэхээр л тайвширдаг юм байна лээ. Энэ удаад Токиод нээх удаан байж чадаагүй ээ 2өдөр л болсон. Нээрээ би очоод өөрийнхөө анхан шатны япон хэлээ ашиглаж байгаад ирсэн хэхэ. Тэгээд гэртээ ирэхдээ баасан мисо шөл, салфеткан масктай ирсэн дээ. Уул шаралсан навч үзнэдээ гэж бодоод 11н сарын дундуур очсон ногооноороо л байна лээ. Германд буцаж ирсэн чинь нэлээн хүйтэн байсан.

********** 12-р сар **********

Шинэ жилийн уур амьсгал ороод энд тэнд гоёл чимэглэлээ засаад гоё байна аа. Би дахиад 2 дүүтэйгээ 2өдөр 1 шөнийн аялал Парис руу хийсэн. Тэр 2 нэг өдрийн өмнө очоод музей үзээд дараа нь надтай хамт Musée de l'Orangerie хамт явсан. Би өөрөө Atelier des Luminieres үзэх гэж очсон л доо. Гэхдээ ийм бага хугацаанд ийм их юм болж болдог юмуу гэмээр байсан даа. Яг энэ үеэр нийтийн тээвэр нь ажил хаялт зарлаад баахан жагсаал, бид нар ч гэсэн баахан алхсан. Бид 3 3лаа юмаа алдсан. Би утсаа, нэг нь түрүүвчээ нөгөөдөх нь картаа алдсан. Азаар тэр 2 буцаад олсон ч гэсэн би олоогүй ээ хайран миний японы зурагнууд байхгүй. Тэгээд одоогоор Парисд ойрдоо очихгүй гэж шийдсэн байгаа хахаха. Тэгээд бусдаар бол адилхан л зул сарын уур амьсгалтай шинэ жил болоол дууссан даа. 

********************

2019 оныг өөр улсад гаргасан болоод ч тэрүү энэ жил үнэхээр сайн явжээ. Ингэж их ийшээ тийшээ явахын тулд хажуугаар нь зөндөө ажиллаж бас бүх юмаа эртнээс төлөвлөсөн болохоор сайхан аялаж чадсан. Дахиад зөндөө их ийшээ тийшээ явах болтугай гээд энэ бичлэгээ өндөрлөе.  


No comments: