Sunday, September 20, 2015

Өглөөний хүн 1дэх 7 хоног "Өөрчлөгдөх боломжийг бүү алд"


9.12 10'00 - 22'45
9.13 10'00 - 22'45
9.14 06'15 - 22'45
9.15 07'00 - 22'45
9.16 10'00 - 00'15
9.17 07'00 - 01'00
9.18 09'30 - 02'00

За ингээд өнгөрсөн 7 хоногт боссон , унтсан цагууд маань байнаа. Өглөө 6н цагт босно гэдэг бас л хэцүү болсон байна лээ T^T Номон дээр болохоор өглөө 5д босоод 11т унт гэж байгаа шд . Би бол 7н цаг унтахаар шийдсэн. Өглөө 6 н цагт сэрэхээр бүр таг харанхуй тэгээл буцаал нүдээ аниал унтаж байгаам даа :)) . Бас манай өрөө хүйтэн байгаа болохоор босох бас хэцүү л байнаа гээд шалтаг тоочлоодоо. Гэхдээ ерөнхийдөө 10 цаг босдог байснаа 9 болоод урагшилсан өөчлөлт бас оржээ. Тэгээд одоо 7д босч байгаад цаг урагшилахаар 6 болгочихдог юм  билүү гэж бодож байгаа.

Дасгал хөдөлгөөн бол огтоос хийсэнгүй ээ . Хийнээ дээ тэгээд.

Хоолны дэглэм гэвэл 5н цагаас хойш юм идэхээ больсон. Чихэр шокладаа больсон. Ундаагаа больсон. Би энэ фейсбүүк дээр байгаа Цэцэг Бямбаа гээд эгчийг бүр шүтэж байгаа. Нээх хөөрхөн тэр видеонуудыг үзээд байхад өөр дээрээ туулсан юмаа бусаддаа зааж өгөөд би чадсан та ч чадна гээд үзэхээр л нээх урамтай. Фен болсоон :) Та нар ч гэсэн энэ эгчийн хөтөлдөг пейж руу ороод үзээрэй. 

За дараа 7 хоног хүртэл баяртай :)





Friday, September 11, 2015

Өөрчлөлт шинэчлэлт

Саяхан төрсөн өдөр болоод :) Хэд хүрсэн бэ гэжүү? Тавийн тал руу дөхөж л байна хаха. Анх  удаа гэрийнхнээсээ хол төрсөн өдрөө тэмдэглэсэн. Сэтгэл бага зэрэг хоосон T^T Гэхдээ найзууд маань үнэхээр гоё тэмдэглэж өгсөн. Ангийн найзууд маань дуу дуулж өгөөд хамтдаа торт идээд оройжингоо хөгжилтэй юм яриж баахан инээлдэцгээсэн. Бас нэг Mainz-д байдаг нэг найз маань гэртээ уриад бууз , нийслэл салат хийж өгөөд дээрээс нь бас гоё бэлэг өгсөн. Одоо дахиад бас хэсэг найзуудтайгаа тэмдэглэнэ гэчихсэн байгаа :)) Хэдий гэрээсээ хол байгаа ч гэсэн энэ 1 жилийн хугацаанд намайг гэх зөндөө хүмүүстэй танилцаж нөхөрлөсөн болохоор үнэхээр их баяртай байна.

За гол яриандаа ороод өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй байнаа. "Бүсгүй та эргэлзэлгүй яв" гээд номоо дахин уншаад өөрийн зарим нэг муу зуршлаас холдох хэрэгтэйгээ дахин ойлголоо. Тэгээд аль дээрээс хэрэгжүүлэх гээд чадахгүй байсан өглөөний хүн болохоор дахин шийдсэн. Маргааш 9.12 ноос эхлээд 14н долоо хоногийн турш өөрчлөлтийг өөр дээрээ хэрэгжүүлэхээр шийдлээ хохо. Тэгээд 7 хоногийн ням гариг бүр  үр дүнгээ бичиж байнаа.

Дараагийнх нь бага зэрэг хоолны дэглэм барихаар шийдсэн. Бага зэрэг турах санаа байгаа бас заримдаа юу ч идэхгүй нэг идэхээрээ асар их иддэг , ихэвчлэн гоймон л иддэгээ өөрчлөөд олон төрлийн ногоо идэж чихэрээ багасгаад жимсээ ихэсгэе гэж бодож байгаа.

Асар их ордог FB-ээ болимоор байнаа. Яаж гэдгээ мэдэхгүй байна.

Бас сунгалтын дасгал хиймээр байнаа . Гар хөл хүйтэн дасгал нтр хийвэл цусны эргэлт сайжраад дулаацах байх тиймээ хэхэ

Би бас бараг Mainz руу нүүхээ шахсан. Тэгээд мөнгө чухал уу цаг чухал уу гэдэг сонголтоос цагийг нь сонгоод нүүгээгүй ээ.

За тэгээд эдгээр өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлээд үр дүнгээ хэлнээ.*^^*

Wednesday, September 2, 2015

~~~~~~~~

Өмнө нь нээх сүртэй бичлэг байсандаа цаг хугацааг буцааж болдог бол нтр гэсэн хаха. Яг тэр өдөр бас л сайн шаналсан шүү . Юу болсон вэ гэхээр аав ээж 2тоо урилга явуулахаар болсон юм. Тэгээд нөгөө гадаад улс хариуцсан газар нь цаг аваад л очвоо. Нөгөө хүн нь англи хэл мэдэхгүй болохоор найзтайгаа хамт явсан юм. Тэгээд баахан юм болж болж урилгаа авсан. Уул нь нээх их сүртэй юм болохгүй л юм байна лээ. Өдөртөө л гарчихдаг юм байна лээ. Тэгээд гэртээ очоод урилгаа авчихсан их л додигор амьтан интернетээр яриж байсан чинь гадаад пасспортын дугаар нь буруу биччихсэн байсан.  Шууд сэтгэлээр унаж байгаа юм чинь. Өглөөний хүн дээр яаж очноо гээд баахан шаналсан. Аав болохоор харин ч эрт мэдсэн нь сайн юм боллоо гээд би энд маргааш яаж очиж засуулнаа гэсэн хүн хэхэ. Тэгээд маргааш нь болж бөөн айдас болоод очсон нь нөгөө хүн нь байхгүй оронд нь өөр хүн байсан. Засах нь ч гэсэн үнэн амархан. Буруу бичсэн  дээр нь дараад хажууд үзгээр бичээд тамга дараал болоо . Тэгээд аав ээж 2 маань амжилттай энд ирээд 2 долоо хоног энүүгээр тэрүүгээр явж байгаад буцсан даа. Овоо гэрээ санахгүй байсан чинь тэр 2 буцаж явсны дараа буцаад анхны байрандаа оччихсон юм шиг санагдаад байгаа хаха. Дараагийн бичлэгтээ аялалынхаа талаар бичнээ.

Ээжийгээ санаж байнаа T^T

Sunday, July 19, 2015

Гадаад хэл

Би бараг 3-р ангиасаа хойш гадаад хэл сурч эхэлсэн байхаа.  Англи , солонгос , герман,  япон хэл заалгуулж байсан. Одоо энэ тэгээд үргэлжлүүлээл сураад л  байна. Эдгээр улсуудад  очоод үзчих юмсан гэж боддог байсан ашгүй одоо энд хүрээд ирсэн л байна :)

Англи хэл 10н жилээсээ эхлээл их сургууль сургалтын төв  нтр гээд зөндөө л газар сурсан даа. Дараагийн семестрээс бас энд дахиж суръя гэж бодож байгаа. Англи хэл сурахад дуу , кино , ном , интернет гээд бүх юм тусалсан.  Одоо ч гэсэн энэ хэлнийхээ ачаар энд сурч байна.

Солонгос хэлийг харин чин үнэнч фенийн сэтгэлээр сурсан даа хаха. Солонгос драма их үзээд нэг жүжигчинд дуртай болов оо. Тэгээд тэр маань юу гэж ярьж байгааг нь мэдмээр санагддаг хэзээ нэг өдөр уулзвал ярина гэж боддог байсан юм. Улаанбаатар их сургууль дээр Сэжүн хагдан сургалтын төвд 6 он сар яваад анхан шатны түвшинг нь дуусгаад сертификат авсан. Бас TOPIK-н шалгалт өгч 2р шатанд нь тэнцсэн. 2ч удаа солонгосоос ирсэн оюутнуудтай хамт хөтөлбөрт оролцож байсан. Тэр нэг нь болохоор өөрөө хамт сураад хотоор баахан явсан харин нөгөөх нь Дарь-Эхэд сайн дурын ажил хийж хүүхдүүдэд хичээл зааж өгсөн. Одоо ч гэсэн
киногоо үргэлжлүүлэн үзсээр л байгаа . Очоод үзэх л дутуу байна.

Манай сургууль герман хэлний хамтарсан сургууль байсан юм. Тэр үедээ гайгүй сайн сурдаг хүүхэд байлаа. Даанч өөр сургууль руу шилжээд сөхөж харахгүй удаад хоолтой холиод идсэн бололтой энд анх ирэхэд бараг хэл мэддэггүй хүн шиг байсан .Гэхдээ сонсохоор ойлгоод ч байгаа юм шиг санагддаг байсан. Одоо анх ирсэнээ бодоход гайгүй сайжирсан юм шиг санагдаад байгаа. Гэхдээ л бас болоогүй  байнаа. Энд би бараг германаар ярихгүй англиар л яриад байдаг юм. Хичээл ч англиар найзуудтайгаа ч англиар ажилд орвол германаараа ярих байх.

Япон болохоор аниме үзэж манга уншдаг болохоороо их сургуульдаа 1 семестер үзсэн. Одоо бол хамгийн наад захын 10 өгүүлбэр л хэлж чадах байхоо . Япон бол миний очиж үзэхийг үнэхээр их хүсдэг орнуудын нэг. Болдог бол нэг хоёр жил амьдарч үзэх юмсан гэж боддог.

Одоо хамгийн гол герман хэлээ яаж идэвхтэй сурах вээ? Герман кинонууд нээх сонирхол татахгүй дуунууд нь бас онц санагдахгүй байгаа. Фен нь болчихмоор жүжигчин байна уу? Тэр үгүүдийг нь article олон тоотой нь яаж цээжлэх вэ? Зөвөлгөө өгөөч (^__^)




P.S Би тэгэхээр таван өөр хүн байх нь ээ :P


Tuesday, July 14, 2015

Цаг хугацаагаар шилждэг охин

Миний хамгийн дуртай нэг ангит аниме.

1 дэхд алдаа гаргаснаа өнөөдөр олж мэдэв. Маргааш тэр алдаагаа засахаар явна. Маргааш энэ асуудал маань шийдэгдчихээсэй билээ. Тэр хүн надад дахиж нэг боломж олгоод шинээр гаргаад өгчөөсэй . Алдааг нь эрт олж мэдсэн нь сайн хэрэг гэсэн. Дараа нь улам том асуудал болох байсан гэсэн . Гэхдээ л өөрийнхөө хариуцлагагүйг бодохоор гомдоод байх юм. Ганц удаа очоод болчих юман дээр T^T .

Цаг хугацаагаар шилждэг байсан бол хохо. Энэ миний дуртай хэсгүүдийн нэг. Үзээд маргааш бүх юм сайхан болно гэж найдахаас ...