Sunday, July 19, 2015

Гадаад хэл

Би бараг 3-р ангиасаа хойш гадаад хэл сурч эхэлсэн байхаа.  Англи , солонгос , герман,  япон хэл заалгуулж байсан. Одоо энэ тэгээд үргэлжлүүлээл сураад л  байна. Эдгээр улсуудад  очоод үзчих юмсан гэж боддог байсан ашгүй одоо энд хүрээд ирсэн л байна :)

Англи хэл 10н жилээсээ эхлээл их сургууль сургалтын төв  нтр гээд зөндөө л газар сурсан даа. Дараагийн семестрээс бас энд дахиж суръя гэж бодож байгаа. Англи хэл сурахад дуу , кино , ном , интернет гээд бүх юм тусалсан.  Одоо ч гэсэн энэ хэлнийхээ ачаар энд сурч байна.

Солонгос хэлийг харин чин үнэнч фенийн сэтгэлээр сурсан даа хаха. Солонгос драма их үзээд нэг жүжигчинд дуртай болов оо. Тэгээд тэр маань юу гэж ярьж байгааг нь мэдмээр санагддаг хэзээ нэг өдөр уулзвал ярина гэж боддог байсан юм. Улаанбаатар их сургууль дээр Сэжүн хагдан сургалтын төвд 6 он сар яваад анхан шатны түвшинг нь дуусгаад сертификат авсан. Бас TOPIK-н шалгалт өгч 2р шатанд нь тэнцсэн. 2ч удаа солонгосоос ирсэн оюутнуудтай хамт хөтөлбөрт оролцож байсан. Тэр нэг нь болохоор өөрөө хамт сураад хотоор баахан явсан харин нөгөөх нь Дарь-Эхэд сайн дурын ажил хийж хүүхдүүдэд хичээл зааж өгсөн. Одоо ч гэсэн
киногоо үргэлжлүүлэн үзсээр л байгаа . Очоод үзэх л дутуу байна.

Манай сургууль герман хэлний хамтарсан сургууль байсан юм. Тэр үедээ гайгүй сайн сурдаг хүүхэд байлаа. Даанч өөр сургууль руу шилжээд сөхөж харахгүй удаад хоолтой холиод идсэн бололтой энд анх ирэхэд бараг хэл мэддэггүй хүн шиг байсан .Гэхдээ сонсохоор ойлгоод ч байгаа юм шиг санагддаг байсан. Одоо анх ирсэнээ бодоход гайгүй сайжирсан юм шиг санагдаад байгаа. Гэхдээ л бас болоогүй  байнаа. Энд би бараг германаар ярихгүй англиар л яриад байдаг юм. Хичээл ч англиар найзуудтайгаа ч англиар ажилд орвол германаараа ярих байх.

Япон болохоор аниме үзэж манга уншдаг болохоороо их сургуульдаа 1 семестер үзсэн. Одоо бол хамгийн наад захын 10 өгүүлбэр л хэлж чадах байхоо . Япон бол миний очиж үзэхийг үнэхээр их хүсдэг орнуудын нэг. Болдог бол нэг хоёр жил амьдарч үзэх юмсан гэж боддог.

Одоо хамгийн гол герман хэлээ яаж идэвхтэй сурах вээ? Герман кинонууд нээх сонирхол татахгүй дуунууд нь бас онц санагдахгүй байгаа. Фен нь болчихмоор жүжигчин байна уу? Тэр үгүүдийг нь article олон тоотой нь яаж цээжлэх вэ? Зөвөлгөө өгөөч (^__^)




P.S Би тэгэхээр таван өөр хүн байх нь ээ :P


5 comments:

Anonymous said...

manaihaar bainga orj irdegt danke. nomnii neriig olood, blogt chin setgegdleer uldeenee.

bicheed baigaarai, amjilt husey.

saruul-uhaan-s

Estee said...

Баярлалаа :)

Anonymous said...

Ер нь жүжигчин гэвэл Frederick Lau таалагддаг. Герман кино нар hollywood stilltei дажгүй л санагддаг шүү дээ. Дуу бол харин сонирхол татах дуу бага германчуудын санал болгож байгааг сонсоод ч гоё санагдаагүй алдартайгаар herbert grönemeyer l гоё. Article цээжлэх бол ерөнхий бага зэргийн дүрэм байдаг эрэгтэй төрлийн бол der ung heit keit төгсгөлтөй die алкохалны уух юм das chen төгсгөл гэх мэт тэрийг цээжлээд үг цээжлэхдээ давхар цээжлэхээс өөр аргагүй олон тоо бол харин ч гайгүй л байдаг шүү дээ.

Anonymous said...

Чамд гоё жүжигчин дуу байдаг бол бас хэлээрэй. Мөн одоо хэлэндээ сайжирсан байлгүй зөвлөгөө байвал бас хэлээрэй

Estee said...

Сайн уу?
Зөндөө гоё зөвөлгөө өгсөнд баярлалаа :). Миний хэл бага багаар сайжирч л байгаа. Одоогоор дуртай жүжигчин байхгүй л байна. Харин саяхнаас нэг хамтлагт их дуртай болоод байгаа annenmaykantereit гээд хамтлаг. Сонсоод үзээрэй *^^*.