Sunday, July 29, 2018

Rewinding the 2017

/ Хагасаас илүү жилийн дараа оруулж нь жоохон ичмээр л юм хаха/



2017 он бол үнэхээр мартагдашгүй сайхан жилүүдийн нэг мөнөөс мөн билээ.


********** 1-р сар **********

Заа шинэ он Hamburg  хотоос эхлээд тэндээс цаашаагаа Bremen  хотод очиж өөр нэг найзтайгаа уулзсан. Bremen  хот нь Бременийн хөгжимчид болох муур нохой тахиа илжиг гэсэн 4н амьтадаараа алдартай бөгөөд энэ 4ийн баримал зураг дурсгалын зүйлс зөндөө байна лээ. Энэ ямар 4н амьтан нь ах дүү Гриммийн үлгэр дээр гардаг ба юу билээ гэж бодож байвал миний дуртай энэ видеог үзвэл санах бизээ.

´´´´´´´´´´´´´´´´´´´´´´´´´´´´´´´

Ничего на свете лучше нету! 

Бременские музыканты

``````````````````````````````

Мөн үлгэрийн гэмээр гудамжнууд үнэхээр хөөрхөн хот байна лээ. Эндээс гэртээ буцаж ирээд сургууль ажил гэсэн хэмнэлээ буцан орсон  доо. Шинээр Kentaro Sakaguchi , Majik 2- ийн фен нь болсон. Ü

********** 2-р сар **********

Энэ сард шалгалттандаа бэлдээд л хажуугаар нь бага зэрэг ажиллаал тэгээл өнгөрсөн дөө. Нээрээ анх удаагаа Steurerklärung хийсэн. Энэ нь монголоор бол татварын буцаан олголт юмуудаа. Анх удаа хийж байгаа гээд анкетийг нь бариад очсон чинь заза гээд гарын үсэг зуруулаал  болчихсон хаха

********** 3-р сар **********

Энэ сард шалгалтаа өгөөд бас дахиад л нүүсэн. Шинээр орсон байранд маань дандаа оюутнууд амьдардаг үнэхээр хөгжилтэй яг л миний ideal байр. Шалгалтаа өгч дуусаад ажилсан. Манай гэрийн ойрхонд цэцгийн талбай байдаг юм байна лээ . Зөндөө олон алтан зул цэцэгтэй .

********** 4-р сар **********

Хамгийн чухал зүйл бол визээ сунгуулсан. Виз сунгахаас өмнө ашгүй нөгөө татварын мөнгө орж ирсэн. Хичээл эхлэхээс өмнө Marburg хот руу яваад ирсэн. Энэ хот бас нэлээн хуучины хот байна лээ. Хамгийн их таалагдсан зүйл бол энэ хотод Ах дүү Гриммийн үлгэрүүдийн онцлох санааг агуулсан жижиг барималуудтай тэгээд маршутын дагуу яваад тэдгээр барималуудыг олно. Ах дүү Гримм нь Үнсгэлжин, Улаан малгайт  Цасан гоо гээд олон алдартай үлгэрүүд зохиосныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байхаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дараарай.

********** 5-р сар **********

Энэ сард ажилаа хийгээд хичээлдээ л явсан.

********** 6-р сар **********

Хүсэн хүлээж байсан Coldplay тоглолтоо үзсэн. Жинхэнээсээ үгээр хэлж үзгээр бичишгүй сайхан байсаан. Тайзнаас хэдхэн алхамын зайтай жинхэнэ доргио байсаан. Хэрвээ боломжтой бол жилд 1 удаа ч юмуу дуртай хамтлагын тоглолтоо заавал үзэж байгаарай гэж зөвлөж байна.

Өөр 6н сар бол албан ёсны гүзээлзгэний сар билээ. Найзуудаараа хамт гүзээлзгэнэ түүхээр явсан. Нэг талбай дээр очоод орохдоо авч явж байгаа саваа жинлүүлээд түүж эхлэнэ хажуугаар нь идээл хэхэ . Бараг идсэн нь их байхаа хаха тэгээд түүж авсныгаа жинлүүлээд худалдаж авна.

********** 7-р сар **********

Энэ сард их зүйл болсоон. Хичээл шалгалт 20н гээд дууссан.
Хийж үзмээр байсан зүйлийн жагсаалтанд байсан HOLIFESTIVAL оролцсон . Бас нэг харамсалтай зүйл бол Linken Park хамтлагийн дуучин Chester Bennington амиа хоролсон явдал билээ. 10н жилээсээ хойш фен болоод тоглолтыг нь үзнэ гэж боддог байсансан. T^T.

Хамгийн том онцлох үйл явдал бол Монгол яваад ирсэн. Гурван жилийн дараа очиж байгаа болохоор их л догдолж байсан. Гэхдээ ирээд эхний 7 хоног жоохон сонин байсан.  Нэг л бүх зүйл өөрчлөгдчихсөн байхад  би  л ганцаараа өөрчлөгдөөгүй байрандаа үлдчихсэн юм шиг хахаха. Гэхдээ хэд хоноод гайгүй болсоон

********** 8-р сар **********

Ээж намайг Архангай аймагт байдаг Хасу шивэрт гээд  сувиллалын газар явуулсан. Сайхан газар байна лээ хоол нь амттай,  халуун рашаантай бариа хийдэг. Ямар ч интернет байхгүй хахахаха. Тэнд 7 хонож ирчихээд тэгээд удаан уулзаагүй хүмүүстэй гээ уулзаад ээж аавдаа эрхэлсээр байгаад таарсан даа.

********** 9-р сар **********

Төрсөн өдрөө гэр бүл хамаатан садантайгаа тэмдэглэнэ гэдэг бол үнэхээр сайхан шүү дээ.
Автобуснд картаа уншуулж явах гоё байна лээ. Удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзаад мах зөндөө идсэн гадуур хооллоход харьцангүй хямд хаха. Гэхдээ жимс , бяслаг, зарим нэг ногоо нэлээн үнэтэй байна лээ. 9н сард гэхдээ байгалийн зэрлэг жимс гараад бас зөндөө идсэн. Нэрс гэхэд л энд 100 грамм нь 1.5-2  euro байхад Монголд нэг килограмм нь 2-3 euro байх жиншээний. Тэгээл дүү нараа эрхлүүлээл кино үзээл Гэрэлт гудамжаар алхаал гоё байсаан.Усан бассейнд бүртгүүлсэн харамсалтай нь арай л сэлж сураагүй.

Нэг асуудалтай тулгарсан нь эрүүл мэндийн даатгал төлөөгүй олон жил болсон гээд шинжилгээ улсын эмнэлэг хийж өгөхгүй байсан. Ер нь гадаад байгаа хүмүүс нийгмийн даатгал бас эрүүл мэндийн даатгалаа яаж шийддэг юм бол? 2 талд зэрэг төлдөг юм болуу? Бас иргэний үнэмлэхээ сунгуулсан бас л хугацаа хоцруулсан гээд төлбөр нэмж төлсөн. Хүмүүст зөвлөхөд элчин сайдын яам дээр шинээр авах боломжтой юм байна лээ.

9н сарын сүүлээр буцаж ирээд Berlin-д хоноод хотоор зугаалаад ирсэн. Амтны хүрээлэнд байгаа амьтдыг хараад их өрөвдөлтэй санагдсан. Ялангуяа цагаан баавгай ;(

********** 10-р сар **********

10н сард явахаар удаан төлөвлөж байсан Amsterdam яваад ирсэнв. Гол зорилго маань Van-Gogh Museum очоод  дуртай зураг "Almond Blossom" -оо  эх хувилбараар нь харах. Яг очоод харсан чинь догдлоол нулимс гарах гэж байна лээ Ö. Тэгээд дараагаар нь Madame Tussauds орсон нэлээн төөрөхөөр газар байна лээ дээ. Цаг агаар жоохон онцгүй байсныг эс тооцвол сайхан аялал болсон. Дараа нь 4н сарын үеэр дахиж явна гэж бодож байгаа. Тэгээд л хичээл маань эхэлээд буцаад ажил хичээл амьдралын хэмнэлдээ орсон доо.


********** 11-р сар ********** 

11н сар нэлээн дулаахан сар байсан өөр ч шинэ сонин юм бараг болоогүй дээ

********** 12-р сар ********** 
Xmas market эхлээд гоё байсан. Найзтайгаа Bruges , Brussels оччихоод ирсэн. Энэ жил Brussels-ийн xmas market сэдэв нь Монгол улс байсан юм. Очиж хуушуур идсэн хаха.Хамгийн их сэтгэлд үлдсэн сайхан мөч бол бид 2 төв талбай дээр нь явж байтал гэнэтхэн шинэ жилийн дуу яваал гэрлэн шоу 15минут орчим болсон. Үнэхээр тийм юм болно гэж мэдээгүй байсан болохоор маш их баярласан. Шинээр podcast сонсож эхэлсэн зөндөө гоё ном уншсан.

********** Төгсөв**********

Заа 2017 он бол үнэхээр сайхан жил болсон билээ. Хийж үзэхийг хүссэн олон зүйлээ хийж хайртай хүмүүстэйгээ уулзасан адал явдалаар дүүрэн сайхан жил болсон.

Monday, January 1, 2018

Throwback to 2016

Зээ 2018 он гарчихаад байхад 2016 оныхоо талаар бичиж байгаа нь жоохон инээдтэй л юм.
Гэхдээ 2016 онд болж өнгөрсөн үйл явдалаа биччихээд дараа нь 2017 оноо бичмээр байсан юмаа.Блогд бас хамгийн сүүлд 2016 оны 2сард бичлэг оруулжээ (-__-)"

********** 1-р сар **********

Нэг сараас эхэлж цагийн ажил хийж эхэлсэн юм байна. Хөөрхөн өөрөө өөрийгөө болгохоор цалин аваад байдаг юм :p . Өөр ч нэг сард шалгалтаандаа бэлдээл хичээлдээ яваал таарсан даа.

********** 2-р сар **********

Сайхан Монголчуудаараа цагаан сар тэмдэглээд цас бороо холилдсон өдрүүдэд номын сан , сургууль гээд л явж байж дээ.


********** 3-р сар ********** 

3н сард болвоос хамт лицейд сурч байсан сайн найз маань Монголоос ирээд хамт амьдарч эхэлсээн. Тэгээд удалгүй 2лаа München  рүү өдрийн аялал хийгээд ирсэн. Өглөөдөө жоохон даарсныг эс тооцвол сайхан аялал болсон. Үнэхээр гоё том хот байна лээ. Зун дулааханд дахиад очноо .

********** 4-р сар ********** 

4н сард алтанзул цэцэг ургадаг нь их гоё оо. Frankfurt am Main хотод жил бүр зохиогддог хөгжмийн үзэсгэлэнд / Music Messe / оролцоод Jung Ha Sung (энэ миний хамгийн дуртай бичлэг) тоглохыг харсан. Өөр алдартай янз бүрийн хүмүүс байнга ирдэг ч гэсэн яг миний мэддэг нь энэ гитарчин залуу.
 Найзуудаараа Aachen-д байдаг 10н жилийнхээ ангийн хүүхэд дээр оччихоод ирсэн. Далимаар нь Kölner DOM очиж үзсэн. Үнэхээр том агуу бүтээн байгуулалт. 

********** 5-р сар ********** 

5н сар чинь амралтаар баялаг сайхан өдөр билээ. Яг ийм тийм гээд онцлох сонин сайхан болоогүй бололтой.

********** 6-р сар ********** 

Бас л сайхан сар болсон байх. Instagram дээр бороо, солонгоны зураг оруулсан байна.


********** 7-р сар ********** 

Coldplay-ийн Sky of full stars  номын санд их сууж шалгалтуудаа өгч дуусгахад их тусалсан даа. Шалгалтаа өгч дууусаад Итали явсан. Италийн 5н хотоор 5 өдрийн аялал хийсэн. Ryan-air-р нисээд Итали дотроо Flixbus автобус, гал тэрэгээр хот хоорондоо ирж очиж байсан. Очсон газруудаас хамгийн гоё газар нь Cinque Terra гэдэг далайн эрэг дээрх өнгөлөг байшингуудтай тосгон. Бас би амьдралдаа анх удаа далай харсан болохоор сэтгэл их хөдөлсөн.Мөн зайрмаг нь хичнээн амттай сайхан байсан гэж санана. Гэртээ буцаж ирээд нүдээ анихад л зайрмаг , далай 2 харагддаг байлаа.

********** 8-р сар ********** 

Амралтын байдалтай сарын сүүлээр өөр хот руу нүүсэн. Сарын сүүлээр ажиллаад найзуудтайгаа мах шарж идээл нэлээд хөл хөдөлгөөнтэй өнгөрүүлсэн.

********** 9-р сар ********** 

Энэ сард үйлдвэрт ажилласан. Хагас бүтэн сайнд нь найзуудтайгаа уулзаад л . Бас миний амьдралдаа тэмдэглэж байсан хамгийн энгийн төрсөн өдөр болсон. Ажлын өдөр байсан болохоор  ээжрүүгээ яриад өөртөө зүсэм бялуу авч идээд тэгээд ажилдаа явсан даа. Харин хагассайнд нь манай найз надаа cheesecake хийж өгөөд хамтдаа Венесуэл найзынх руу маань явсан. Энэ найз маань Hamburg хот руу нүүхээр болоод бүх найзуудаа цуглуулаад  венесуэл хоол хийж өгсөн. Тэгээд тэнд уригдан ирсэн хүмүүс бүгдээрээ надад төрсөн өдрийн дуу дуулж өгсөн нь нээх хөөрхөн. 

********** 10-р сар ********** 

Хичээл ажил эхэлдэг сар шүү дээ. Найзтайгаа алим түүсэн. Сонирхолтой юм байна лээ. Найз миний амьдардаг хот руу нүүж 3 Монгол охид ойрхон амьдардаг болсон доо. 

********** 11-р сар ********** 

Хичээл , ажил  сарын сүүлээр TEDxFrankfurt-д сайн дурын ажилтнаар оролцсон. Тэгээд instagram-д оролцсон зураг маань 10 euro -н voucher хожсон YEAAH хэхэ. ( Гэхдээ одоо болтол хэрэглээгүй байгаа 2018 оноос )

********** 12-р сар ********** 

Шинэ жил гээд л догдлоод эхэлдэг сар даа. Сарын эхэнд энгийн хэмнэлээрээ явж байгаад сарын сүүлээр Weinachtsmarkt яваад гоё оо. Энэ жил хамт суралцдаг олон улсын найзуудаараа шинэ оноо угтахаар болж Hamburg явсан. Гоё хот гоё хүмүүстэй шинэ оноо үнэхээр сайхан угтсан.

********** Төгсөв********** 


За миний сайн санаж байгаа дурсамж болон instagram-д оруулсан зургуудыг харж байгаад энэхүү бичлэгийг бичлээ. Мэдээж орхигдуулсан юм зөндөө л байгаа л байх. Гэхдээ зөвхөн сайхан дурсамжуудаа бичиж үлдээхээр шийдсэн юм. Дараа нь уншихад дахиад сайхан мэдрэмж төрөх болтугай *^^*






Monday, February 8, 2016

Сар шинэдээ сайхан шинэлээрэй :)

Би сар шинийн баярыг 6наас эхлүүлээд тэмдэглэлээ. Өнгөрсөн хагас сайн буюу 2сарын 6нд Frankfurt-д таньдаг Монголчуудтайгаа битүүнийг сайхан тэмдэглэсэн . Нийт 12 хүн ирээд зөндөө олуулаа байсан. Эхлээд бид нар ногоотой шөл мантуутай идээд дараа нь мантуун буузтай нийслэл салат идээд сүүлд нь бууз идсэн :- )) . Ойрын хэдэн сардаа идээгүй хоолнууд идээд ёстой сайхан , хоол нь ч бас амттай. Өө тийн бас ээжийн явуулсан хийцтэй цайг бас чанаж ууцгаасан . Ер нь хоолыг олуулаа идвэл илүү амттай байдаг байхаа. Тэр хийцтэй цайг өмнө нь өөрөө чанаж уусан чинь нээх гоё санагдахгүй байсан сая уусан чинь ёстой гоё байсан. Дараа нь бид нар хөгжилтэй тоглоом тоглоод баахан инээлдэцгээсэн. Сүүлд нь бие биендээ бэлэг солилцгоосон. Энэ өдрийг гайхалтай сайхан өнгөрөөсөн.

Харин өнөөдөр(02.08) надад Berlin-ээс илгээмж ирсэн . Дотор нь гэрийн боорцог байсан ёстой гэнэтийн бэлэг байсан . Тэгээд орой жинхэнэ битүүнээ байрныхаа хүмүүстэй тэмдэглэлээ. Хамт амьдардаг нэг охин маань Хятадаас ирсэн болохоор хамтдаа тэмдэглэе гэж ярьсан юм. Тэр гахай , тахиа махаар хоол хийгээд би банш жигнээд тэгээд нөгөө Энэтхээгээс ирсэн , Иранаас ирсэн 2 охидтойгоо 4лээ сайхан хоол идэнгээ буу халж суулаа. Яах аргагүй хоолыг олуулаа идвэл илүү амттай :) Та бүхэн ч гэсэн олуулаа сайхан битүүлсэн биз дээ?

Маргааш шинийн нэгэнд хичээлдээ яваад гэрийхэнтэйгээ яриад тэмдэглэнээ.

Ирж буй мичин жилдээ төрлөөрөө төвшин амгалан ,  элгээрээ энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье :- )

Tuesday, January 5, 2016

Шинэ оны мэнд

Шинэ оны мэнд !!!

Юм бичээгүй ямар их удсан юмбээ ? Уул нь ийм юм бичнэ дээ гээд л бодоод яваад байдаг юм тэгээд яг бичих болохоор нэг л болж өгөхгүй байх юмоо. Гэхдээ болно доо болно :)

Шинэ оноо хэрхэн адал явдалтайгаар угтсанаа бичнээ. Манай байранд хамт амьдардаг охин тэгээд өмнө нь хамт амьдарч байсан охинтой  3лаа нийлээд шинэ оноо угтахаар ширээ засахаар болсон юм. Тэр 2 Энэтхэг тэгээд цагаан хоолтон болохоор миний урьд өмнө засч байсан ширээнээс шаал өөр болсон. Тэр 2 энэтхэг хоолоо хийгээд би нийслэл салад , тирамису хийсэн. Тирамисуг маань ёстой гоё болсон байна гэсэн ;)

Тэгээд 3лаа төв талбай орж салют буудахыг харахаар явсан юм. Эхэндээ ч сайхан байснаа сүүлдээ баахан утаатай болоод шинэ он гарсны дараа бүр их утаатай болсон. Би уул нь хотын захиргаанаас нь салют буудуулдаг юм байх гэж бодсон чинь хүмүүсүүд нь өөрсдөө буудуулдаг юм байна лээ. Тэгээд би тэнэж явсан нэг салютанд оногдоод куртикны малгайны үс бага зэрэг шатаад чих 2 өдөр жоохон эвгүй оргисон. Би хэнгэрэг маань цоорчихлоо гэж ямар их айсан гээч! Тэгсэн ээж харин гайгүй гээд нетээс юм уншсан тэгээд гайгүй л байх шиг байна. Одоо ч гэсэн жоохон санаа зовж л байгаа. Тэгээд гэртээ харихаар автобуснд суусан чинь хаалгаар дахиад нэг салют орж  ирээд задарсан (дэлбэрсэн?). Манай найзууд миний хөлийг шүргэсэн гэсэн би ч нээх юм мэдрээгүй л дээ. Дараа нь манай эгч хэлэхдээ салютанд оногдсон бол сайны дохио гээд л байсан хаха би тэрэнд нь итгэхээр шийдсэн . Өөдрөг амьдарнаа ^__^ .
Ийм адал явдалтайгаар шинэ оноо гаргалаа. Дараа жил Берлинд салют буудуулахыг харнаа л гээд зорилго тавьчихъя .

Тэгэж байгаад Германы тээврийн хэрэгслийн талаар бичнээ. Тэр болтол түр баяртай *^^*

Sunday, September 27, 2015

2 дох 7 хоног ба үзсэн кинонууд


2 дахь долоо хоног үр дүн муутай 7 хоног боллоо :( . Ихэвчлэн 10н цагт босож шөнө нэг хоёр өнгөрөөж унтаж байсан. Шинээр ирж буй долоо хоногтоо ийм явдал гаргахгүй байхыг хичээнээ.

Үзсэн кинонууд маань сандалтай холбоотой байсан болохоор би ч гэсэн модон гоё сандал хийж үзмээр санагдаад байгаа. :))

Tokyo Serendipity (Koisuru madori)

Би энэ (Ryuhei Matsuda) эрэгтэй жүжигчний фен нь болоод тоглосон бүх кинонуудыг нь үзэж байгаа :)

Ерөнхий үйл явдал нь нэг охин ганцаараа амьдрахаар болоод нэг байшинд нүүж ордог юм. Тэгээд дээд давхарынхаа залууд сайн болж гэнээ. Харамсалтай нь тэр залуу нь найз охинтой , найз охин нь манай гол дүрийн охины найз. Тэгээд л нэг тйимэрхүү. :))
Сонирхож байвал линкэн дээр дараад илүү дэлгэрэнгүйгээр нь уншаарай :P

Би дахиж үзнэ гэж бодож байгаа. Солонгос сайтнаас япон дуу оруулгатай үзсэн болохоор 10 %(Япон хэл) + 30%(Солонгос хэл)+20%(Дүрс)=60% л ойлгосон.

Гол дүрийн 2 охин нь 2лаа сандал хийдийн. Надад 2лаа суудаг сандал нь их таалагдсан.

Дараа нь татаж аваад хадгалнаа.

Beauty Inside (뷰티 인사이드)

Энэ баахан алдартай жүжигчдийн цуглуулга болсон кино.

Гол дүрийн залуу 18насны төрсөн өдрөөсөө эхлээд өдөр бүр өөр хүн болж өөрчлөгддөг. Тэгээд нэг удаа дэлгүүрт гол дүрийн бүсгүйд дурлаад энэ 2 аз жаргалтай байх ч зарим  нэг асуудал тулгарч тэрийгээ хэрхэн даван туулж байгааг үзүүлнэ.

Гол дүрийн залуу нь найзтайгаа хамтарч тавилга хийдэг. Сандал хийхдээ зөвхөн тэр хүнд зориулан хийдэг. Нээх гоё хэхэ.

Линкэн дээр дараад нэмэлт мэдээлэл авч болно.






Ирж буй шинэ 7 хоногтоо өглөөний хүн болохоо идэвхтэй хэрэгжүүлнээ . Амжилт *^^*