Monday, January 1, 2018

Throwback to 2016

Зээ 2018 он гарчихаад байхад 2016 оныхоо талаар бичиж байгаа нь жоохон инээдтэй л юм.
Гэхдээ 2016 онд болж өнгөрсөн үйл явдалаа биччихээд дараа нь 2017 оноо бичмээр байсан юмаа.Блогд бас хамгийн сүүлд 2016 оны 2сард бичлэг оруулжээ (-__-)"

********** 1-р сар **********

Нэг сараас эхэлж цагийн ажил хийж эхэлсэн юм байна. Хөөрхөн өөрөө өөрийгөө болгохоор цалин аваад байдаг юм :p . Өөр ч нэг сард шалгалтаандаа бэлдээл хичээлдээ яваал таарсан даа.

********** 2-р сар **********

Сайхан Монголчуудаараа цагаан сар тэмдэглээд цас бороо холилдсон өдрүүдэд номын сан , сургууль гээд л явж байж дээ.


********** 3-р сар ********** 

3н сард болвоос хамт лицейд сурч байсан сайн найз маань Монголоос ирээд хамт амьдарч эхэлсээн. Тэгээд удалгүй 2лаа München  рүү өдрийн аялал хийгээд ирсэн. Өглөөдөө жоохон даарсныг эс тооцвол сайхан аялал болсон. Үнэхээр гоё том хот байна лээ. Зун дулааханд дахиад очноо .

********** 4-р сар ********** 

4н сард алтанзул цэцэг ургадаг нь их гоё оо. Frankfurt am Main хотод жил бүр зохиогддог хөгжмийн үзэсгэлэнд / Music Messe / оролцоод Jung Ha Sung (энэ миний хамгийн дуртай бичлэг) тоглохыг харсан. Өөр алдартай янз бүрийн хүмүүс байнга ирдэг ч гэсэн яг миний мэддэг нь энэ гитарчин залуу.
 Найзуудаараа Aachen-д байдаг 10н жилийнхээ ангийн хүүхэд дээр оччихоод ирсэн. Далимаар нь Kölner DOM очиж үзсэн. Үнэхээр том агуу бүтээн байгуулалт. 

********** 5-р сар ********** 

5н сар чинь амралтаар баялаг сайхан өдөр билээ. Яг ийм тийм гээд онцлох сонин сайхан болоогүй бололтой.

********** 6-р сар ********** 

Бас л сайхан сар болсон байх. Instagram дээр бороо, солонгоны зураг оруулсан байна.


********** 7-р сар ********** 

Coldplay-ийн Sky of full stars  номын санд их сууж шалгалтуудаа өгч дуусгахад их тусалсан даа. Шалгалтаа өгч дууусаад Итали явсан. Италийн 5н хотоор 5 өдрийн аялал хийсэн. Ryan-air-р нисээд Итали дотроо Flixbus автобус, гал тэрэгээр хот хоорондоо ирж очиж байсан. Очсон газруудаас хамгийн гоё газар нь Cinque Terra гэдэг далайн эрэг дээрх өнгөлөг байшингуудтай тосгон. Бас би амьдралдаа анх удаа далай харсан болохоор сэтгэл их хөдөлсөн.Мөн зайрмаг нь хичнээн амттай сайхан байсан гэж санана. Гэртээ буцаж ирээд нүдээ анихад л зайрмаг , далай 2 харагддаг байлаа.

********** 8-р сар ********** 

Амралтын байдалтай сарын сүүлээр өөр хот руу нүүсэн. Сарын сүүлээр ажиллаад найзуудтайгаа мах шарж идээл нэлээд хөл хөдөлгөөнтэй өнгөрүүлсэн.

********** 9-р сар ********** 

Энэ сард үйлдвэрт ажилласан. Хагас бүтэн сайнд нь найзуудтайгаа уулзаад л . Бас миний амьдралдаа тэмдэглэж байсан хамгийн энгийн төрсөн өдөр болсон. Ажлын өдөр байсан болохоор  ээжрүүгээ яриад өөртөө зүсэм бялуу авч идээд тэгээд ажилдаа явсан даа. Харин хагассайнд нь манай найз надаа cheesecake хийж өгөөд хамтдаа Венесуэл найзынх руу маань явсан. Энэ найз маань Hamburg хот руу нүүхээр болоод бүх найзуудаа цуглуулаад  венесуэл хоол хийж өгсөн. Тэгээд тэнд уригдан ирсэн хүмүүс бүгдээрээ надад төрсөн өдрийн дуу дуулж өгсөн нь нээх хөөрхөн. 

********** 10-р сар ********** 

Хичээл ажил эхэлдэг сар шүү дээ. Найзтайгаа алим түүсэн. Сонирхолтой юм байна лээ. Найз миний амьдардаг хот руу нүүж 3 Монгол охид ойрхон амьдардаг болсон доо. 

********** 11-р сар ********** 

Хичээл , ажил  сарын сүүлээр TEDxFrankfurt-д сайн дурын ажилтнаар оролцсон. Тэгээд instagram-д оролцсон зураг маань 10 euro -н voucher хожсон YEAAH хэхэ. ( Гэхдээ одоо болтол хэрэглээгүй байгаа 2018 оноос )

********** 12-р сар ********** 

Шинэ жил гээд л догдлоод эхэлдэг сар даа. Сарын эхэнд энгийн хэмнэлээрээ явж байгаад сарын сүүлээр Weinachtsmarkt яваад гоё оо. Энэ жил хамт суралцдаг олон улсын найзуудаараа шинэ оноо угтахаар болж Hamburg явсан. Гоё хот гоё хүмүүстэй шинэ оноо үнэхээр сайхан угтсан.

********** Төгсөв********** 


За миний сайн санаж байгаа дурсамж болон instagram-д оруулсан зургуудыг харж байгаад энэхүү бичлэгийг бичлээ. Мэдээж орхигдуулсан юм зөндөө л байгаа л байх. Гэхдээ зөвхөн сайхан дурсамжуудаа бичиж үлдээхээр шийдсэн юм. Дараа нь уншихад дахиад сайхан мэдрэмж төрөх болтугай *^^*






No comments: