Monday, February 8, 2016

Сар шинэдээ сайхан шинэлээрэй :)

Би сар шинийн баярыг 6наас эхлүүлээд тэмдэглэлээ. Өнгөрсөн хагас сайн буюу 2сарын 6нд Frankfurt-д таньдаг Монголчуудтайгаа битүүнийг сайхан тэмдэглэсэн . Нийт 12 хүн ирээд зөндөө олуулаа байсан. Эхлээд бид нар ногоотой шөл мантуутай идээд дараа нь мантуун буузтай нийслэл салат идээд сүүлд нь бууз идсэн :- )) . Ойрын хэдэн сардаа идээгүй хоолнууд идээд ёстой сайхан , хоол нь ч бас амттай. Өө тийн бас ээжийн явуулсан хийцтэй цайг бас чанаж ууцгаасан . Ер нь хоолыг олуулаа идвэл илүү амттай байдаг байхаа. Тэр хийцтэй цайг өмнө нь өөрөө чанаж уусан чинь нээх гоё санагдахгүй байсан сая уусан чинь ёстой гоё байсан. Дараа нь бид нар хөгжилтэй тоглоом тоглоод баахан инээлдэцгээсэн. Сүүлд нь бие биендээ бэлэг солилцгоосон. Энэ өдрийг гайхалтай сайхан өнгөрөөсөн.

Харин өнөөдөр(02.08) надад Berlin-ээс илгээмж ирсэн . Дотор нь гэрийн боорцог байсан ёстой гэнэтийн бэлэг байсан . Тэгээд орой жинхэнэ битүүнээ байрныхаа хүмүүстэй тэмдэглэлээ. Хамт амьдардаг нэг охин маань Хятадаас ирсэн болохоор хамтдаа тэмдэглэе гэж ярьсан юм. Тэр гахай , тахиа махаар хоол хийгээд би банш жигнээд тэгээд нөгөө Энэтхээгээс ирсэн , Иранаас ирсэн 2 охидтойгоо 4лээ сайхан хоол идэнгээ буу халж суулаа. Яах аргагүй хоолыг олуулаа идвэл илүү амттай :) Та бүхэн ч гэсэн олуулаа сайхан битүүлсэн биз дээ?

Маргааш шинийн нэгэнд хичээлдээ яваад гэрийхэнтэйгээ яриад тэмдэглэнээ.

Ирж буй мичин жилдээ төрлөөрөө төвшин амгалан ,  элгээрээ энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье :- )

No comments: